Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Зэс фталоцианин болон Протеородопсин органик хагас дамжуулагч нимгэн хальсны цахилгаан ба оптик шинж чанарын судалгаа



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3014
Хамгаалсан он : 2014
Түлхүүр үг : ойр орон, фотогүйдэл, гадаргуугийн долгион, ойр орны бичил долгионы микроскоп, релаксацийн хугацаа, орны нөлөөт транзистор

Аннотаци

Органик нимгэн зэс фталоционин хальсны кристаллжилтын фаз болон суурь дээрх мөхлөгийн чиглэл дулааны боловсруулалтын нөхцөл болон температураас хамаарч байгааг оптик шингээлт, рентген дифракц, дамжуулал температурын хамаарлын хэмжилтүүдээр тогтоов. Мөн дулаан боловсруулалтын температурыг өсгөхөд зэсийн фталоцианин нимгэн хальсны мөхлөгийн хэмжээ өсдөг болохыг тогтоосон.
50 мкм өргөн, 3 мм урт дамжууллын сувагтай оройн алтан контакт бүхий 100 нм зузаан зэсийн фталоцианин нимгэн хальс дээр суурилсан орны нөлөөт транзисторын цэнэг зөөгчийн хөдлөцийг өсгөх зорилгоор нимгэн хальсыг тасалгааны температур, 1000C, 2000C, 3000C, 3500C температуртай суурь дээр ууршуулж суулгах болон тасалгааны температурт суулгаад улмаар 1000C, 2000C, 3000C, 3500C температурт 1 цаг халааж дулааны боловсруулалт хийсэн. Үүний үр дүнд тасалгааны температурт суулгасан зэсийн фталоцианин нимгэн хальс бүхий орны нөлөөт транзисторын цэнэг зөөгчийн хөдлөц нь 10-3 см2/В с байсан бол тасалгааны температурт суулган улмаар 3000C –аас дээш температурт 1 цаг халааж боловсруулсанаар хөдлөц нь 10-2 см2/В с болж нэг эрэмбээр өсч байгааг транзисторын гүйдэл хүчдлийн хамаарлын хэмжилтээр тодорхойлсон. Органик нимгэн хальсны цэнэг зөөгчийн концентрацийн түгэлтийн дүр зурийг гарган авах зорилгоор ойр орны скандагч бичил долгионы микроскопийн аргыг боловсруулан хэрэгжүүлж тогтмол хүчдлийн нөлөөгөөр алтан контактаас CuPc нимгэн хальс руу инжекцэлж буй үндсэн бус цэнэг зөөгчийн концентрацийн түгэлтийг илрүүлж улмаар дулаан боловсруулалтын өөр өөр горимоор гарган авсан CuPc нимгэн хальснуудын цэнэг зөөгчийн хөдлөц ба амьдрах хугацааны  үржвэрүүдийн харьцаа нь хальсны морфологитой тохирч буйг тогтоож, анизотроп чанараар бүрэн тайлбарлав.
Мөн өөр өөр горимоор дулаанаар боловсруулсан CuPc нимгэн хальс бүхий орны нөлөөт транзисторын цэнэг зөөгчийн концентрацийн түгэлтийн дүр зургийг гарган авч орны нөлөөт транзисторын үйл ажиллагааг тайлбарлан харуулав. Бидний боловсруулсан үл эвдэх сорилын нэгэн төрөл болох ойр орны скандагч бичил долгионы микроскопийн аргыг хэрэглэн органик нимгэн CuPc хальсан дахь цэнэгийн түгэлт, дамжуулал зэрэг хэмжигдэхүүнийг байрлалаас хамааруулан үнэлэх боломжтой болохыг харуулав.
Органик хагас дамжуулагч протеородопсиний фото-гүйдлийн динамикийн судалгаанд тэгш өнцөгт импульс бүхий лазерийн гэрлийн нөлөөнд буй протеородопсин нимгэн хальсны фото-гүйдлийн хугацааны хамаарлыг хэмжиж фото-гүйдлийн далайц болон релаксацийн хугацааг хальс үүсгэж буй уусмал дахь протеородопсины концентраци, туссан гэрлийн эрчим болон долгионы уртаас хамаарах хамаарлыг тодорхойлсон. Энэ үр дүн нь оптик шингээлтийн спектрийн үр дүнтэй тохирч байгаа бөгөөд сонгон авсан протеородопсин нь ногоон гэрэлд идэвхтэй болохыг харуулж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 195
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :