Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол хэлний ойролцоо зэргэд, түүний утгын ангилал



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2699
Хамгаалсан он : 2012
Түлхүүр үг : Мэдэгдэхүүн, хэлэгдэхүүн, мэдэхүүн, хэлэхүүн, ойролцоо өгүүлбэр

Аннотаци

Бид монгол хэлний ойролцоо зэргэдийг авч үзэхдээ хэлний их нэгжийг бага нэгжтэй нь харьцуулж, тодруулбал, ойролцоо үг, өгүүлбэрийн харьцаанд нь тулгуурлан, хэлний агуулга, хэлбэр ба зогсонги, хөдлөнги дөрвөн талаас диалектик харьцаанд нь авч үзсэн болно. Үүнд:
I.1. a) Мэдэгдэхүүний талаас, хуучин үг, ормол үг, нутгийн аялгууны үг нь (дэлгүүр=хоршоо, подвал=хонгил, эмгэн=самган); б) хэлэгдэхүүний талаас, нэр томьёо нь (хэл шинжлэл=хэл судлал) өнөөгийн утга зохиолын хэлний үгтэй харьцахдаа утгаараа бүрэн тохирох тул туйлын ойролцоо үг болно.
Оновчтой ойролцоо үг нь, а) мэдэгдэхүүний талаас, нэг язгуурт залгасан дагаврууд нь өөр хоорондоо тэнцүү утгатай байж, ойролцоо утга илтгэх (нөөцлөх ≠ нөөшлөх); б) хэлэгдэхүүний талаас, олонх утганцраараа нийлж, ойролцоо утга илтгэх (ач ≠ тус) аж.

2. Оновчтой бус ойролцоо үг нь, а) мэдэхүүний талаас, найруулгын утгаар ялгаран, ойролцоо утга илтгэж (гар ≠ мутар); б) хэлэхүүний талаас, аль нэг нь адилтгал, орлолоор бүтэж (хөнгөн ≠ шингэн, хэл ≠ ам) байна.
Хуурмаг ойролцоо үг нь утгаараа бүрэн тохирохгүй бөгөөд а) мэдэхүүний талаас, төрөл зүйлийн үгс нь эхэд ойролцоо утга илтгэх (уя- # сой-); б) хэлэхүүний талаас, утгын холбогдолгүй боловч эхэд ойролцоо утга илтгэх (ярь- ≠ өгүүл- ≠ хүүрнэ- # хөөр- ≠ (чалч- ≠ бур-) ажээ.

3.а.Ойролцоо үгсийн утгын холбоо нь төсөөт үгсийг бодвол утгаараа адилсах нь илүү бөгөөд тогтолцоот шинж давамгайлж байна. Монгол хэлний ойролцоо хоршоо үг нь ойролцоо үг, ойролцоо зэргэд бүтэх эх сурвалж болно.
II.1.Мэдэгдэхүүний талаас, ойролцоо зэргэдийн илтгэж буй санаа нь ижил байх ба ихэвчлэн оновчтой ойролцоо үг нь зүйлийн үгтэй холбогдон бүтэх аж. Жишээ нь: “Ухаан нь ууцандаа, санаа нь сүүжиндээ” гэхэд “ухаан, санаа” гэсэн оновчтой ойролцоо үг, “ууц, сүүж” гэсэн хүний зүйлийг нэрлэсэн үгээс бүтжээ.

2.Хэлэгдэхүүний талаас, ойролцоо зэргэдийн илтгэж буй санаа нь ойролцоо байх ба ихэвчлэн оновчтой ойролцоо үг нь хуурмаг ойролцоо үгтэй холбогдон бүтсэн байна. Тухайлбал, “Мэдье гэвэл мэрий, чадъя гэвэл чармай” гэхэд “мэрий, чармай” гэсэн оновчтой ойролцоо үг, “мэдэх, чадах” гэсэн хуурмаг ойролцоо үг зэргэд бүтээжээ.

3.Хэлэхүүний талаас, ойролцоо зэргэдийг дүрслэх ур маягтай холбон үзсэн бөгөөд ихэвчлэн адилтгалын ур маягаар үүссэн нь олонтоо байна. Жишээ нь: “Давхих нохой хярж хэвтдэг, хорлох хүн гэтэж отдог” гэхэд “хүн, нохой” хоёрыг харьцуулж, утга хувиргах гол арга болох адилтгалыг хэрэглэжээ.

4.Мэдэхүүний талаас, ойролцоо зэргэд дэх тэмдэг нэр нь уг зүйл болоод үйл явдлыг үнэлсэн үнэлэмж болно. Түүнчлэн ойролцоо зэргэд хүний харилцааны нийцэмжтэй - нийцэмжгүй байдлын үүднээс сөрөг үнэлэмжээр илэрсэн нь олонтоо байна. Тухайлбал, “Булгийн ус оргивч хүйтэн, буруу санаат инээвч худал” гэхэд нэг өгүүлбэрт нэг зүйлийн шинжийг нөгөө нэг шинжтэй нь зэрэгцүүлэн холбохдоо эсрэгцүүлж, улмаар сөрөг үнэлэмжийг илтгэжээ.

3.б.Төсөөт зэргэд нь агуулга, гаргалгын хувьд хагас тохирч, мөн хагас ялгарахын зэрэгцээ цөм өгүүлбэр нь давтагддагаараа ойролцоо зэргэдээс ялгагдаж байна. Монгол хэлний ойролцоо зэргэд нь ижилсэх, төсөөт зэргэд нь ондооших хандлагатай байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 315
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :