Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хөрс элдэншүүлэх үр тээвэрлэх үрлэх угсрааны параметр ажлын горимын үндэслэл



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 2705
Хамгаалсан он : 2012
Түлхүүр үг : трактор, анжис, сийрүүлүүр, тээвэр, үрлэгч

Аннотаци

1. Үр тарианы ургамал тариалах технологийг цомхтгох онолын үндэслэлийг гаргаж, олон шатлалт тогтолцооны хандлагын үндсэн дээр нөөц хэмнэх шалгуур-үзүүлэлтүүдийг хэрэглэн, хөрс боловсруулах, үрийн будаа тээвэрлэх, үр тарианы ургамлын үрийг хөрсөнд тарих машин-тракторын угсрааны оновчтой параметр, технологийн ажиллагааны горимыг үндэслэв.

2. Монгол орны хөрсний үржил шимийн болон дулааны нөөцийн судалгаагаар тус оронд зусах үр тарианы ургамал тариалах боломжтой болох нь тогтоогдож байна. Гэвч хөрсний чийгийн хангамж огцом өөрчлөгдөн, нэн ялангуяа, хаврын улиралд чийг нэн их дутагдаж буй нь цаашид хөрсний чийгийн хуримтлалыг нэмэгдүүлэх машин, багаж хэрэглэх, усалгаа хийх замаар арвин ургац авах шаардлагатай болохыг харуулж байна.

3. Үрийн будаа тээвэрлэх, түүнийг хөрсөнд тарих механикжсан технологи, техник хэрэгслийг оновчтой сонгох болон угсрааны бүтэц, бүрэлдэхүүнийг оновчтой тогтооход Марковын санамсаргүй тохиолдлын үзэгдлийн болон их үйлчилгээний онолын математик аппаратыг хэрэглэх талаар дэвшүүлсэн таамаглал зөв болох нь үйлдвэрлэлийн туршилт, математик загварчлалын болон оновчлолын тооцооны үр дүнгээр бүрэн батлагдаж байна.

4. Машин-тракторын угсрааны болон тээвэрлэх-тарих технологийн цогцолборын параметр, ажлын горим, бүтэц бүрэлдэхүүнийг оновчлох аргууд нь Монгол орны хөрс, байгалийн болон үйлдвэрлэлийн нөхцөлд бүх төрлийн зардлыг хэмнэлттэй зарцуулах, бүтээгдэхүүний өөрийн өртгийг хямдруулах, машин-тракторын угсрааны ашиглалтын үр өгөөжийг дээшлүүлэх асуудлыг иж бүрэн шийдвэрлэх боломж олгож байна.

5. Судалгаа, туршилтын ажлын үр дүн болон диссертацийн онол-аргазүйн үндсийг сургалт, эрдэм шинжилгээний ажилд болон үр тарианы үйлдвэрлэлийн техник, технологийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд бүрэн хэрэглэж болно.

6. Энэхүү диссертацийн ажлын хүрээнд сонгож авсан трактор, хөрс боловсруулах болон үр тарианы ургамлын үрийг тарих машинууд “Атар-III аян” тариалангийн хөгжлийн үндэсний Хөтөлбөрийн хүрээнд Монголын газар тариаланд нэвтэрч буй болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 246
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :