ДЭМБ-ын мэдээгээр нийт хүн амын 8-18% нь буюу 1.5 тэрбум хүн бамбай булчирхайн өвчлөлтэй байна. Дотоод шүүрлийн булчирхайн өвчлөлийн дотроос бамбай булчирхайн өвчин чихрийн шижингийн дараа 2-р байранд орж байна. Судалгааны гол зорилго нь бамбай булчирхайн өмөн болон түүний дахилтыг хэт авиан шинжилгээгээр оношлох, ялган оношлох явдал юм. Бид судалгаандаа 2007-2009 онуудад Хавдар Судлалын Үндэсний Төвийн (ХСҮТ) толгой хүзүүн мэс заслын болон хэт авиан оношлогооны кабинетуудад эмнэлзүй ба бодит үзлэгээр хавдар сэжиглэсэн 9-79 насны нийт 225 өвчтөнд хэт авиан шинжилгээний үзүүлэлтийг хавдрын морфологи (эс болон эд судлал) шинжилгээтэй харьцуулан судалгаа хийв.Бамбай булчирхайн өмөнтэй 147 тохиолдлын 89 (61%)-д хөхлөгт өмөн, 44 (30%) -д цэврүүт өмөн, 5 (
3.4%) - тархилаг өмөн, 9 (
6.1%) -д бусад болон ялгаралгүй өмөн оношлогдсон байна. Бамбай булчирхайн өмөнтэй тохиолдлын 131 (
89.1%) эмэгтэй, 16 (
10.9%) эрэгтэйчүүд, ихэнхидээ 41-55 насны хүмүүс зонхилж байв. Бамбай булчирхайн өмөнгийн үед дараахи хэт авиан үндсэн шинжүүд илэрсэн: хязгаарлагч бүрхүүлгүй
90.35%, хэт авиан ойлт буурсан голомт
83.45%, жигд бус барзгар хязгаар
82.1%, тод бус хүрээ
71.7%, зөв биш хэлбэрийн үүсгэвэр
68.3%, жижиг шохойжилттой
24.8%, уйланхайт бүтэц агуулсан
36.55%, тунгалгийн зангилаан үсэрхийлэл
10.2% тус тус оношлогдсон. Эдгээр шинжүүдээс 3 ба түүнээс дээш шинж илэрсэн тохиолдолд 80%-д бамбай булчирхайн өмөнг оношлох магадлалтай гэж үзлээ.
Дүгнэлт
1.Бамбай булчирхайн өмөнг эрт оношлон илрүүлэхэд хийгдэх шинжилгээний нэг нь хэт авиан шинжилгээ мөн болно.
2.Хэт авиан шинжилгээнд: хязгаарлагч бүрхүүлгүй байх, нэг төрлийн бус бүтэцтэй, хэт авиан ойлт буурсан, жигд бус хязгаартай, тод бус хүрээтэй, зөв биш хэлбэртэй, бичил шохойжилттой байх зэрэг шинж тэмдгүүд нь бамбай булчирхайн өмөн мөн болохыг нотлох хэт авиан үндсэн шинж тэмдгүүд болно.
3.Бамбай булчирхайн өмөн дахин илрэх үед ажиглагдах хэт авиан шинж тэмдэг нь анхдагч өмөнгийн үед илрэх шинж тэмдэгтэй ижилхэн байгаа нь нотлогдлоо. Хэт авиан шинжилгээгээр өвчний явцыг тандан хянах хугацааг мэс засал эмчилгээний дараа дахилт илэрсэн хугацаанаас хамааран тогтоох болно.
4.Бамбай булчирхайн хэт авиан үндсэн шинж тэмдгүүдээс 3 болон түүнээс олон шинж тэмдэг ажиглагдах нь хавдрын хоруу чанарыг илтгэх бөгөөд хэт авиан оношлогооны оновчтой байдал нь
74.2%, мэдрэг чанар нь
85.3%, өвөрмөц чанар нь
75.5% байгааг илтгэнэ.
5.Бамбай булчирхайн хавдрын хэмжээ томрох болон хавдрын цусан хангамж ихсэх нь харилцан шууд хамааралтай бөгөөд түүний цусан хангамжын ихсэлт, хэмжээгээрээ томорч байгаа зэрэг нь хавдрын хоруу чанарын илэрхийлэл болно.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0