Судалгааны үндэслэл
Дэлхий дахинд өрхийн анагаах ухаан ХХ зууны дунд үеэс эхлэн АНУ, Англи, Баруун Европын орнууд болон Австрали, Шинэ Зеланд зэрэг орнуудад эхлэн хөгжсөн түүхтэй бөгөөд өрхийн эмчийн тусламж, үйлчилгээ нь өндөр хөгжилтэй ихэнх орны иргэдийн өдөр тутмын амьдралын чухал хэрэгцээ болж чаджээ.Судалгааны ажлын зорилго Өрхийн эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны одоогийн байдлыг удлан,цаашид сайжруулахад чиглэгдсэн санал зөвлөмж боловсруулахад оршино.
Судалгааны ажлын зорилт
1.Өрхийн эмнэлгийн хууль эрх зүйн орчин, зохион байгуулалтыг судлах
2.Өрхийн эмнэлгийн хүний нөөц, тэдгээрийн мэргэшсэн байдлыг судлах
3.Өрхийн эмнэлгийн үзүүлж буй тусламж үйлчилгээний зарим чиглэл /ХБӨ-ний жишээн дээр/ , ажлын ачааллыг судлах
4.Өрхийн эмнэлгийн тусламж үйлчилгээг боловсронгуй болгоход чиглэгдсэн санал, зөвлөмж боловсруулах
Судалгааны үр дүн
Өрхийн эмнэлгүүд нь нөхөрлөлийн ББН, ЗБН хэлбэрээр байгуулагдаж, тусгай оноосон нэртэй, тамга тэмдэг бүхий аж ахуйн нэгжийн гэрчилгээ авсан байна. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 218 өрхийн эмнэлгээс нийслэлд ББН-81, ЗБН-42, аймгуудад ББН-55 ЗБН-40 хэлбэрээр тус тус үйл ажиллагаа явуулж байна. Улсын хэмжээнд зориулалтын байртай 181 өрхийн эмнэлэг байгаагаас нийслэлд 110, хөдөө орон нутагт 71 нь байна. Одоогийн байдлаар нэг өрхийн эмчид дунджаар 2731,44 хүн ноогдож байгаа нь стандартаар нэг эмчид ноогдох хүн амын тооноос дунджаар 673,05 хүн амд илүү үйлчилж байна. Цаашид нэмж ажиллуулах шаардлагатай өрхийн эмчийн тоо нийслэлийн хэмжээнд 142 эмч буюу дунджаар 17,8 өрхийн эмч шаардлагатай байгаа нь судалгаанаас харагдаж байна. Нийслэлийн өрхийн эмнэлгүүдэд нийт 435 өрхийн сувилагч ажиллаж байгаа нь нэг өрхийн эмчид дунджаар 1,1 сувилагч ногдож байна.Өрхийн эмчийн давтан сургалтанд хамгийн чухал эрэлт хэрэгцээтэй буюу нэлээд зонхилж байгаа нь өрхийн эмчийн буюу өрхийн анагаах ухааны сургалт – 81 (28%), нийгмийн эрүүл мэнд – 36 (13%), удирдлага менежмент – 34 (12%), дүрс оношилгоо – 31 (11%), дотрын өвчин – 24 (8 %), уламжлалт эмчилгээ, нөхөн сэргээхийн чиглэлээр – 18 (6%), хүүхдийн өвчин судлал – 13 (5 %)-ын чиглэлийн сургалт тус тус байна.
Судалгааны ажлын дүгнэлт
1.Монгол улсад өрхийн эмнэлгийн тусламжийг зохион байгуулах хууль эрх зүйн орчин бүрдсэн хэдий ч, баримтуудад давхардал, зөрчил их, мөн хэрэгжүүлэх орчин нөхцөл хангалтгүй байна.
2.Өрхийн тусламж үзүүлэх хүний нөөц бүрэн бэлтгэгдэж баг бүрдээгүй байгаа бөгөөд өрхийн эмч нарын
10.5 хувь нь өрхийн мэргэшил эзэмшсэн байна. Иймд өрхийн эрүүл мэндийн төвд ажиллах хүний нөөцийг (мэргэшсэн өрхийн эмч, НЭМ-ийн тусламжийн баг) бэлтгэх бодлого, үйл ажиллагаа нэн тулгамдаад байна. Өрхийн эмчийн ачаалал их, өрхийн эмнэлэгт ажиллах эмч, сувилагчийн тоо хотын өрхийн эмнэлгүүдэд хангалтгүй, стандартад зааснаас бага байна.
3.Өрхийн эмнэлгийн түвшинд эмнэл зүйн үзлэг давамгайлсан, гэрийн дуудлагад ихэнхи цагийг зарцуулсан байдал гол үйлчилгээ болж тэргүүлэх чиглэл болох НЭМ болон анхан шатны тусламж үйлчилгээ бараг хийгдэхгүй байна. Энэ нь өрхөд ажиллах хүний нөөц хэт хомс, үйлчлэх хүрээний хүн амын нягтрал их, тухайн тусламжийн талаарх эмч нарын мэдлэг, ур чадвар хангалтгүй, орчин бүрдээгүйтэй холбоотой байна.
4.Цаашид ӨЭМТ-ийн тусламж үйлчилгээг сайжруулах, үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх хэрэгцээ шаардлагатай байна. Үүний тулд 4 чиглэлээр 18 зөвлөмж боловсруулан гаргалаа.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0