Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Жижиг, дунд үйлдвэрийн санхүүжилтийн хүртээмжийг зээлийн батлан даалтаар нэмэгдүүлэх боломж



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2710
Хамгаалсан он : 2012
Түлхүүр үг : ЖДҮ-ийн Өсөлт, Үр ашиг, төрийн оролцоо, бизнесийн орчин, банк, санхүүгийн байгууллага, санхүүжилтийн өртөг, барьцаа хөрөнгө, давхар батлан даалт

Аннотаци

Монгол улсын жижиг, дунд үйлдвэрийн хөгжил удаашрилтай байна. Бизнес регистрийн сангийн мэдээллээр 2010 онд бүртгэлтэй аж ахйун нэгжийн тоо 2000 оныхоос 3 дахин өссөн боловч идэвхтэй үйл ажиллагаа эрхлэж буй аж ахуйн нэгжийн тоо үүнээс 2 дахин буюу 1.5 дахин өссөн байна. Үүнд бизнесийн орчин нөлөөлж байна. Дэлхийн банкны Бизнес эрхлэлтийн судалгаанд Монгол улсын бизнес эрхлэлтийн индекс 2006-аас 2010 оны хооронд 34 пүнктээр буурч бизнесийн орчин сайжрахгүй байгааг илтгэж байна. Дэлхийн банкнаас гүйцэтгэсэн Дэлхийн бизнесийн орчны үндсэн судалгаанд, бизнес орчины 10 үзүүлэлтээс санхүүжилт, гэмт хэрэг, улс төрийн тогтвортой байдал нь жижиг, дунд үйлдвэрийн өсөлтөд шууд нөлөөлж байна гэдгийг регрессийн шижилгээгээр нотолжээ. Эдгээрээс санхүүжилтийн асуудал хамгийн хүчтэй нөлөөлж байна. Монгол улсад хийсэн судалгаагаар мөн ижил үр дүн гаргалаа. Сүүлийн арван жилийн үзүүлэлтээр ЖДҮ-ийн санхүүжилтийн асуудал жижиг дунд үйлдвэрийн өсөлтөд саад болж буй гол хүчин зүйл болжээ. Зээлийн хүү өндөр, хугацаа богино гэсэн хүчин зүйлээс гадна 2004 оноос эхлэн барьцаа хөрөнгийн асуудал санхүүжилтийн хэмжээг бууруулж хүртээмжийг хязгаарлаж эхэлсэн. Үндэсний татварын ерөнхий газрын мэдээллээр 2010 онд нийт 50 хүртэл ажиллагсадтай идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэрийн 16 орчим хувь нь үл хөдлөх хөрөнгөтэй байна. Мөн барьцаа хөрөнгийн үнэлгээ асуудалтай байна. Судалгаанд хамрагдсан жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн
33.9 хувь нь огт хөрөнгөгүй,
40.3 хувь нь 50 хүртэл сая төгрөгийн хөрөнгөтэй гэжээ. Ийм нөхцөлд, судалгаанд хамрагдсан ЖДҮ-ийн
95.2 хувь нь зээл авахад тусалдаг байгууллага, ялангуяа барьцаа хөрөнгийн асуудлыг шийдэхэд туслах байгууллага хэрэгтэй гэжээ. ЖДҮ-ийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд санхүүгийн шинэ арга хэрэгсэл хэрэгтэй болж байна. Хөгжингүй болон хөгжиж буй олон оронд банк, санхүүгийн байгууллагаас зээл буюу санхүүжилт авахад нь тусалдаг зээлийн батлан даалтын загваруудыг бий болгосон байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 282
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :