Үндэслэл:Хоёрдогч шатлалын тусламж нь “үйлчлэх хүрээний хүн амд үндсэн нарийн мэргэжлийн тусламж үзүүлэхийг хэлнэ” гэж MNS 5095:2001 стандартад тодорхойлсон байдаг гэтэл нийслэлийн иргэдэд хоёрдогч шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлдэг эмнэлэгт стационарын тусламжийг зөвхөн дотор, мэдрэлийн чиглэлээр үзүүлж байна. Мөн хотын хүн амын өсөлттэй холбоотой нийслэлийн иргэдэд үйлчилдэг эрүүл мэндийн нэгдэл, эмнэлгийн ачаалал эрс нэмэгдсэн бөгөөд ачааллаас үүдэлтэй тусламж үйлчилгээний чанар, хүртээмж нөгөө талаас үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж анхаарал татаж түүнийг үнэлэх зайлшгүй хэрэгцээ гарч байна.
Судалгааны зорилго: Улаанбаатар хотын дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн үйл ажиллагааны гүйцэтгэлийш тухайн байгууллагын менежмент, үйл ажиллагааны бүтээмж, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж, чанартай уялдуулан судлаж, тухайн шатлал дахь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, менежментийг сайжруулах санал, зөвлөмж боловсруулах.
Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Эмнэлгийн техникийн үр ашгийг тооцоход үйл ажиллагааны орчны шинжилээний аргыг хэрэглэсэн. Одоо үйлдвэрлэж байгаа тоо хэмжээг тогтмол байхад хэдий хэмжээний нөөц хэмнэх боломжтой вэ, нөгөө талаас хэдийн хэмжээний нөөц нэмж хэрэгтэй байсан бэ гэдэг асуултанд хариулах боломжыг шийдвэр гаргагчдад олгодог. Улаанбаатар хотын 6-н эрүүл мэндийн нэгдлийн 347 ажилтан, 452 үйлчлүүлэгч судалгаанд оролцсон. Сэтгэл ханамжийг 62, менежментийн үйл ажиллагааг 85-н асуултаар үнэлсэн. Үр ашгийг тооцоход DEAP-IV, программ бусад статистик шинжилгээнд SPSS-17 программыг ашиглан боловсруулалт хийсэн.
Үр дүн: Дүүргийн эрүүл мэндийн нэгдлүүдийн 3-н жилийн дундаж үр ашиг 90 хувь байна. Дүүргүүдийн дундаж сэтгэл ханамж 3,6 буюу “сэтгэл ханамж дунд” байна. Байгууллагын менежментийн үйл явцыг 5 хүртэлх оноогоор үнэлэхэд төлөвлөлт
3.3±
0.56, байгууллагад мөрдөж буй удирдамж
3.31±
0.57, зохион байгуулалт ажлын дэг
3.37±
0.75, хүний нөөц
3.21±
0.78, тоног төхөөрөмж
2.92±
0.86, хяналтын үйл явц
3.26±
0.87 онооны үнэлгээ авсан байна.
Дүгнэлт: ДЭМН-ийн бодит хүчин чадлаас үйлчлэх үйл ажиллагааны цар хүрээ их байна. Энэ нь DEA аргын дагуу нэгжийн өртөг буурч, хямд үнээр үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдсэн байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0