Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Этанол хархын үр хөврөлд болон гамма туяа хүний лимфоцит эсд мутаци үүсгэх нөлөөг судалсан дүн



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2741
Хамгаалсан он : 2012
Түлхүүр үг : Микронуклеус, нестин, ламинин, иммуногистохимийн арга, меланоцит

Аннотаци

Судалгааны ажлын үндэслэл:
Эм, эмийн бодис, бэлдмэлийг нийлүүлэх, хэрэглэх, худалдан борлуулахдаа ДЭМБ-ийн зөвлөж буй шаардлагыг хангасан байх ёстой гэж зөвлөсөн байдаг. Үүнд тухайн эм, эмийн бодис, бэлдмэлийн урагт үзүүлэх хортой нөлөө (embryo-toxicity of chemicals), гажиг хөгжил үүсгэх байдал буюу “teratogenicity or mutagenicity” нэн тэргүүнд үзэх ёстойг зөвлөсөн байдаг. Эмийн бодисын хортой нөлөөг судлахдаа туршилтын амьтан дээр загвар үүсгэн судалсан ажлууд байгаа боловч манай орны сургалт, эрдэм шинжилгээ эмнэлгийн практикт нэвтрүүлж, нутагшуулах ажил хийгдээгүй, этанолын нөлөөнд эрхтэн эдийн төвшинд гарах өөрчлөлтийг нарийвчлан тогтоосон судалгааны ажил асар их хэрэгцээтэй байгаа нь бидний судалгааны ажлын үндэслэл боллоо.
Судалгааны ажлын зорилго:
Этанол болон гамма туяаны эукариот эсд мутаци үүсгэх үр хөврөлийн хөгжилд гажиг, согог үүсгэх нөлөөг судлах, улс орны өнөөгийн нөхцөлд тохирсон туршин шинжлэлийн ажлын загвар боловсруулах зорилготой.
Судалгааны ажлын хэрэглэгдэхүүн ба арга зүй:
Бид судалгаагаа хархны үр хөврөлийн арьс, шүд, нарийн гэдэс, тархи, мөчдийн яс, булчингийн эсд завсрын филамент болон нестин, ламининыг тодорхойлох замаар эс эдийн ялгарал, хөдөлгөөн, байрлалд гарах гаж өөрчлөлтийг иммуногистохимийн аргаар тодорхойлоход энэ судалгааны нэг хэсэг чиглэгдсэн, нөгөө нь захын цусны лимфоцитын өсгөвөрыг гамма туяагаар шарж, уул өсгөвөрөөс бэлдсэн наацанд бичил бөөм үүсэхийг судлахад чиглэгдсэн.
Судалгааны ажлын үр дүн:
Хээл тээлтийн хугацаанд этанолоор үйлчилсэн хархны жин эхний долоо хоногт
216.7±
0.9 гр, 2-р долоо хоногт
232.6±1.5 гр, 3-р долоо хоногт 245±1.6 гр, хяналтын бүлгийн хархны жин эхний долоо хоногт
215.4±
0.8 гр, 2-р долоо хоногт
231.9±1.7 гр, 3-р долоо хоногт
244.7±1.9 гр байлаа. Судалгааны ажлын үр дүнгээс үзэхэд этанолоор үйлчилсэн хээлтэй хархны жин хяналтын бүлэгтэй харьцуулахад үнэн магадтай өөрчлөлт төдийлөн илэрсэнгүй.
Этанолоор үйлчилсэн хээлтэй хархны хээл тээлтийн үргэлжлэх хугацаа
22.3±
0.2 хоног, хяналтын бүлэгт
21.9±
0.3 хоног байв. Нэг хархнаас төрсөн гөлчгийний тоо туршилтын бүлэгт
8.8±
0.2, хяналтын бүлэгт
10.2±
0.2, амьгүй гөлчгий туршилтын бүлэгт 8 гарсан бол хяналтын бүлэгт 2, имплантацийн тоо туршилтын бүлгийн харханд
11.1±
0.3, хяналтын бүлэгт
11.3±
0.3, нэг харханд ноогдох шар биеийн тоо туршилтын бүлэгт
11.8±
0.3, хяналтын бүлэгт
12.2±
0.2, имплантацийн өмнөх нас баралт туршилтын бүлэгт
6.6±
0.8, хяналтын бүлэгт
6.2±
0.7, иплантацийн дараах нас баралт туршилтын бүлэгт
6.1±
0.7 байсан бол хяналтын бүлэгт
5.4±
0.5 болж тус тус тодорхойлов. Гарсан үр дүнгээс харахад хархны хээл тээлтийн үргэлжлэх хугацаа, үр төлийн тоо, имплантаци болж буй газар, шар биеийн тоо имплантацийн өмнөх ба дараах нас баралтанд гарсан өөрчлөлт статистикийн хувьд үнэн магадтай өөрчлөлт илэрсэнгүй.
Дүгнэлт
1.Этанолоор хордуулсан гөлчгийний арьсны эпидермисийн дээд давхаргын эсүүдийн болон ясжиж буй мөгөөрсний хөндийний остеобластын эсийн сийвэнд хяналтын гөлчгийтэй харьцуулахад нестин, ламинины хуримтлал ихсэх үзэгдэл ажиглагдсан.

2.Үр хөврөлийн болоод ургын хөгжлийн үед этанолоор үйлчилэхэд хархны хөврөлд гарах гаж өөрчлөлт нь арьс ба түүний дайварт илүү тод ажиглагдав. Энэ нь арьсны эпидермисийн бүх давхаргын эсд нестин жигд тодорхойлогдох байдлаар илэрч байна.

3.Мөчдийн булуунд мөгөөрсний эд ясаар солигдох урвал удааширч, тэр нь шинэ дутам ургаж буй ясны эс завсрын бодист нестины хуримтлал ихсэх байдлаар илэрч байгаа бол шүд ургах явцад эмалийн эрхтний хөгжил удааширч тэр нь эмаль эрхтэнд ирмэг үүсэх явц тодорхой биш болох байдлаар илэрч байна.

4.Тархины хөгжилд этанолын үзүүлэх нөлөө бага тархины бор гадрын мөхлөгт давхраганд эсийн орон зайн байрлал өөрчлөгдсөн, молекул давхрага руугаа түрж ургасан цэгүүд үүсэх байдлаар илэрлээ.

5.Захын цусны лимфоцитийн өсгөвөрийг гамма туяагаар шарсан тохиолдолд лимфоцит эсийн ургалт гажиж, тэр нь өсгөвөрөөс бэлдсэн наацан дээр лимфоцитын бөөмөнд бичил бөөм үүсэх, олон бөөмсөх урвалаар илэрч байна. Захын цусны лимфоцитийн өсгөвөрийг 10, 20, 50 Гр тунгаар шарахад лимфоцитын ургалт гажиж, гамма туяаны өндөр тунгаар (50 Гр) цусыг шарахад нийт эсийн 77-86%-д микронуклеус гарч, бинуклеус илэрч, бөөм тасархайтах үзэгдэл тод ажиглагдаж байсан бол 10 Гр тунгаар үйлчлэхэд нийт эсийн 30-40%-д микронуклеус үүсч байлаа.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 224
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :