Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол Улсад амьдралын даатгалыг хөгжүүлэх асуудалд



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2955
Хамгаалсан он : 2013
Түлхүүр үг : Даатгалын зах зээл, актуар тооцоолол, насжилтын хүснэгт, насан туршийн даатгал, хувийн тэтгэвэр, хувийн эрүүл мэндийн даатгал, хорт хавдрын даатгал, даатгалын тариф, даатгалын хураамж, нөхөн төлбөр

Аннотаци

Судалгааны ажил удиртгал, 3 үндсэн бүлэг, 6 дэд бүлэг, дүгнэлт, ном зүй, хавсралтаас бүрдэх ба бүгд 40 хүснэгт, 35 зураг бүхий 130 орчим хуудсанд багтсан болно.
“Амьдралын даатгалын онол, арга зүйн үндэс” сэдэвт нэгдүгээр бүлэгт: Амьдралын даатгалын онолын үндэс, эдийн засагт гүйцэтгэх үүрэг, амьдралын даатгалын бүтээгдэхүүнүүд, актуарын зарчим, арга зүйн үндсүүдийг судалж нэгтгэн дүгнэсэн болно.
“Амьдралын даатгалын зах зээлийн өнөөгийн байдалд хийсэн судалгаа, дүгнэлт”сэдэвт хоёрдугаар бүлэгт: Олон улсын даатгалын зах зээлд амьдралын даатгалын эзлэх байр суурь, хөгжлийн чиг хандлага, Монгол Улсын даатгалын зах зээлийн өнөөгийн байдалд судалгаа хийж, дүгнэлт гаргасан ба амьдралын даатгалын гадаад, дотоод орчны судалгааг хийсэн.
“Монгол Улсад амьдралын даатгалыг хөгжүүлэх арга зам” сэдэвт гуравдугаар бүлэгт: судалгааны ажлын хүрээнд хийгдсэн судалгаа, шинжилгээнд үндэслэн амьдралын даатгалын тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, амьдралын даатгалын зах зээлд нэвтрүүлэх боломжтой шинэ бүтээгдэхүүнийг сонгон авч, монгол хүний насжилтын хүснэгтийг нас бүрээр боловсруулж, амьдралын даатгалын бүтээгдэхүүнүүдийн даатгалын тарифыг актуар аргаар тооцоолж, харьцуулалт хийв.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 375
Сүүлийн сард 2
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :