Эмийн хэрэгцээг тодорхойлох арга зүйн үндэс нь эмчилгээ оношилгооны стандарт, удирдамжинд заагдсан буюу бодит хэрэглээнд үндэслэн эмийн сонголтоо хийж, хэд хичнээн хэрэгцээтэй байгааг шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоолох нь эмийн захиалга, нийлүүлэлтийг оновчтой хийж, үйлдвэрлэл явуулах, зах зээлтэй уялдсан эмийн үнийн уян хатан бодлого барих, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмийн чанарыг баталгаажуулах зэрэг асуудлыг иж бүрнээр нь авч үзснээр эмээр тасралтгүй, жигд, хүртээмжтэй хангах, эмэн эмчилгээний үр дүнг сайжруулах цаашлаад хүн амд үзүүлэх эрүүл мэндийн болон эм зүйн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, хүн амын амь насыг авран хамгаалах зэрэг шинжлэх ухаан, практикийн ач холбогдолтой юм.
Эмэн эмчилгээнд ABC дүн шинжилгээ хийснээр эмээр хангах явцад үүсэх зардлын бүтцэд дүн шинжилгээ өгч илүү өндөр өртөгтэй, хамгийн олон давтамжтай эм бэлдмэлийг тогтоож, жил бүр тухайн өвчний эмчилгээнд зарцуулж буй бүх эмийг мөнгөн дүнгийн дагуу ангилан ялгах, төсвийн хэдэн хувь нь эмийн хэрэглээнд зарцуулагдаж байгааг илэрхийлдэг эдийн засгийн чухал ач холбогдол бүхий арга юм. VEN дүн шинжилгээ нь эмийн сонголт ба худалдан авалтыг эргэн хянаж үзэх нэгдсэн системийг бий болгох төдийгүй эмийн төсвийг хэрхэн үр ашигтай зарцуулж байгаад дүн шинжилгээ өгөх, аливаа өвчин эмгэгийн эмчилгээнд хэрэглэж буй эмүүдийг эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллөөр амин чухал, нэн шаардлагатай, чухал бус гэж ангилан эмнэлгийн эмийн жагсаалтанд, цаашлаад үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд эмийг оруулах, хасахад гарах эдийн засгийн үр дүнг тооцох, эмчилгээний чанарыг сайжруулах зэрэг практик ач холбогдол бүхий арга мөн.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0