Энэхүү судалгааны бүтээл нь Судалгааны ажлын шинэлэг тал
1. Монгол хэл шинжлэлд туслах үгсийн аймгийн ангилалд онол арга зүйн задлан шинжилгээ хийж, хэлний тогтолцоон дахь туслах үгсийн байр суурь, үүргийг шинээр тодорхойлохыг оролдсоноороо өвөрмөц юм.
2. Орчин цагийн монгол хэлний туслах үгсийн аймгийг монгол хэл шинжлэлд тогтолцоотойгоор тусгайлан судалсан туршлага өнөөдрийн байдлаар үгүй тул тус ганц сэдэвт бүтээл нь хэлний энэ идэвхтэй бүлэг нэгжийг гүн ухаан-хэлзүй, логик-хэлзүй, танин мэдэхүй-хэлзүй, нийгэм-хэлзүй гэсэн шинжлэх ухаан дундын уулзвар дээр судалж байгаагаараа онцлог болно.
3. Орчин цагийн монгол хэлний туслах үгсийн хэрэглээг нийгэм хэл шинжлэлийн онол арга зүйгээр судлан тодорхойлсоноороо шинэлэг болсон гэж үзэж байна.
Судалгааны онол, практикийн ач холбогдол
Уг бүтээлийн онолын ач холбогдол нь: Орчин цагийн монгол хэлний туслах үгсийн утга үүрэг, хэрэглээг гүн ухаан, учирзүйн ухаан, нийгэм хэл шинжлэлийн гэх мэт олон шинжлэх ухааны уулзвар зааг дээр орчин үеийн хэл шинжлэлийн шинэ чиг хандлага, онол аргаар судлан тайлбарласнаараа туслах үгийн хэл шинжлэлийн судалгааг нэг алхам урагшлуулахад хувь нэмэр болно.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0