Судалгааны ажлын зорилго
Баруун бүсийн үндсэн ордуудын нүүрсний техник-химийн шинж чанарыг судалж, ASTM ангилалд оруулах, нүүрсний баяжих чанар, эрдэс хэсгийн химийн найрлагыг судалж, зарим микроэлементүүдийн үнсэнд байх эрдсийн хэлбэрийг тогтоох, микроэлементүүдийн агуулгыг кларктай харьцуулж үнэлгээ өгөхөд оршино.
Энэхүү зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлсэн. Үүнд:
- Хөшөөт, Нүүрстхотгор, Хартарвагатайн нүүрсний техник-химийн шинж чанарыг судалж, ангилалд оруулах
- Ордуудын нүүрсний баяжих чанарыг судалж, үнэлгээ өгөх
- Хөшөөт, Нүүрстхотгор, Хартарвагатайн ордуудын нүүрсний эрдэс хэсэг, үнсний химийн найрлагыг судалж, ашиглах чиглэлүүдийг тогтоох
- Нүүрсний баяжуулалтын фракцид хүхэрт нэгдлийн төрлүүд, микроэлементүүдийн агуулгыг тодорхойлж, тэдгээрийн хамаарлыг судлах
- Ордуудын нүүрсний микроэлементүүдийн агуулгыг судлан, кларктай харьцуулж үнэлгээ өгөх.
- Нүүрсний байгалийн цацраг идэвхит элементүүд U238, Th232 –ийн хэмжээг зөвшөөрөгдөх агуулгатай харьцуулж үнэлэх.
- Нүүрсний үнсэнд агуулагдах байгаль орчинд хортой, технологийн ач холбогдолтой ГХЭ-үүдийн эрдсийн хэлбэрийг судлах.
Ажлын шинэлэг тал
• Монгол орны баруун бүсийн голлох ордуудын нүүрсний насжилтын ASTM ангиллыг анхлан тогтоосон.
• Баруун бүсийн голлох ордуудын нүүрсний үнсэнд агуулагдах микроэлементүүдийн хэмжээг дундажлан гаргаж, улмаар кларк хэмжээтэй харьцуулсан судалгааг анх удаа хийсэн.
• Судалгаанд хамрагдсан ордуудын нүүрсний баяжих чанарыг үнэлж, байгаль орчинд хортой микроэлементийг баяжуулалтын фракциудад судлан, тэдгээрийн агуулгыг бууруулах боломжийг илрүүлсэн.
• Нүүрсний цацраг идэвхит элементүүдийн (U238, Th232) агуулга, хувийн идэвхийг судлан тухайн газар нутгийн хөрсний цацраг идэвхийн хэмжээтэй харьцуулж үнэлгээ өгсөн.
• Ордуудын нүүрсний үнсэнд Се, Th, Be, La, Nd, As зэрэг микроэлементүүд гаспарит гэдэг ховор эрдсийн хэлбэрээр оршдог болохыг илрүүлж, улмаар энэ эрдсийн молекулын талст бүтцийг тодорхойлсон.
Cудалгааны ажлын ач холбогдол
• Баруун бүсийн голлох ордуудын нүүрсийг олон улсын хэмжээнд мөрдөгддөг ASTM ангилалд оруулсан.
• Нүүрсний микроэлементүүдийн агуулгыг кларктай харьцуулж үнэлгээ өгсөн.
• Ордуудын нүүрсний үнс хаягдлыг ASTM C618 ангилалд оруулж, ашиглах боломжийг илрүүлсэн.
• Судалгаанд хамрагдсан ордуудын нүүрсний баяжих чанарыг үнэлж, байгаль орчинд хортой элементүүдийг бууруулах боломжийг илрүүлсэн.
• Ордуудын нүүрсний хүхэрт нэгдлүүд болон микроэлементийн хамаарлыг тогтоосон.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0