Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Чихрийн шижингийн үеийн невропатийн тархалт, эрсдэлт хүчийн зүйлс, оношлогоо, эмчилгээ



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2717
Хамгаалсан он : 2012
Түлхүүр үг : чихрийн шижин, хүндрэл, невропати, захын, вегетатив, хөлний хүндрэл

Аннотаци

Үндэслэл
Чихрийн шижин (ЧШ)-гийн хүндрэлийн улмаас зүрхний титэм болон захын судасны нарийсал, цус харвалт, мэдрэлийн хүрээний эмгэгшил, мөч тайрагдах, бөөрний дутагдалд орох, хараагүй болох эрсдэл нэмэгддэг. ЧШ-гийн хожуу үеийн хүндрэлүүдийн нэг чихрийн шижингийн үеийн невропати (ЧШН)-ийн тархалт ЧШ (хэвшинж 1)-гийн үед эмнэлэгт суурилсан судалгаагаар
3.0-
65.0%, хүн амд суурилсан судалгаагаар
12.8-
54.0% ба ЧШ (хэвшинж 2)-гийн үед эмнэлэгт суурилсан судалгаагаар
7.6-
68.0%, хүн амд суурилсан судалгаагаар
13.1-
45.0%, доод мөч тайрагдалт
0.2-
4.8% байна. ЧШН-ийн үед захын мэдрэлийн тогтолцоо, түүний дотор хөл тавхайн мэдрэлийн ширхгүүд илүү гэмтдэг тул хөлд өвдөлтгүй, гэмтлийн бус шалтгаант шарх үүсч хүндрэн, мөч тайрагдах аюулд хүргэдэг бол дотор эрхтний мэдрэлийн тогтолцоо, түүний дотор зүрх судасны мэдрэлийн ширхэгүүд гэмтэх нь гэнэтийн нас баралтад хүргэх аюултай. Монголд ЧШ-гийн тархалт сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа бөгөөд ЧШН нь ЧШ-гийн улмаас хянагдагсдын дунд
65.6%, ЧШ-гийн улмаас хэвтэн эмчлүүлэгсдийн дунд
21.0% байна гэсэн судалгаа бий. Манай орны хувьд ЧШН-ийн тархалтын судалгаа ховор, түүний хэлбэр, эрсдэлт хүчин зүйлс, оношилгоо эмчилгээний асуудал судлагдаагүй тул ЧШ-гийн бусад хүндрэлүүдээс тусад нь сонгон авч түүний тархалт, хэлбэрүүд, эрсдэлт хүчин зүйлс, оношлогоо, эмчилгээний асуудлыг судлах шаардлага байна.
Зорилго
Чихрийн шижингийн үеийн невропатийн тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг судлан, невропатийн оношлогоо, эмчилгээний үр дүнг тооцоход бидний судалгааны зорилго оршино.
Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй
ЧШН-ийн тархалт, эрсдэлт хүчин зүйлсийн судалгаанд ЧШ онош батлагдсан 344 хүнийг сонгож, эмнэлэгт суурилсан нэг агшингийн аргаар; ЧШ-тэй ба ЧШ-гүй хүмүүст невропатийн тархалтыг харьцуулах судалгаанд ЧШ-тэй 200, ЧШ-гүй 200 хүнийг сонгож, тохиолдол-хяналтын аргаар; ЧШН-ийн оношлогоо, эмчилгээний үр дүнгийн судалгаанд ЧШН-тай 55 хүнийг сонгож, “Нейрорубин”, Нуклео ЦМФ” эмийн бэлдмэлийн эмчилгээний үр дүнг хяналтын бүлэгтэй харьцуулан эмнэлзүйн туршилт судалгааны аргаар тус тус судлав. Судалгаанд асуумж, хөлний үзлэг, доргион болон температурын босго тодорхойлох мэдрэхүйн тоон сорилууд, зүрх судасны вегетатив невропати илрүүлэх сорилууд, мэдрэлийн сэрэл дамжуулалтыг судлах электронейромиографийн шинжилгээ, эпипермисийн мэдрэлийн ширхэгийн нягтралыг иммуногистохимийн аргаар тодорхойлох арьс цоолох биопсийн шинжилгээ, цусанд глюкоз, НbА1С, нийт холестерин, триглицерид, цусны бүлэгнэлт тодорхойлох лабораторийн шинжилгээний аргуудыг тус тус ашиглав. Судалгааны ажлын статистик боловсруулалтыг SPSS
17.0 программаар хийв.
Үр дүн
ЧШН-ийн тархалтыг тодорхойлох судалгаагаар ЧШ-тэй хүмүүсийн
71.0 хувьд захын невропати (ЗН),
65.1 хувьд хөлсний булчирхайн вегетатив невропати (ВН),
52.7 хувьд зүрх судасны вегетатив невропати (ЗСВН),
54.5-
84.1 хувьд шээс-бэлгийн замын ВН-ийн үеийн зовиур, эрэгтэйчүүдийн
76.8 хувьд бэлгийн сулралын зовиур,
32.8-
55.0 хувьд хоол боловсруулах замын ВН-ийн үеийн зовиур,
32.1 хувьд захын судасны эмгэг,
10.4 хувьд хөлийн шарх, 1.0 хувьд хөл тайрагдалт тус тус илрэв. Чихрийн шижингийн үеийн захын невропати (ЧШЗН)-ийн үе шатыг авч үзвэл ЗН-ийн хөнгөн зэрэг (I шат)
41.4 хувь, дунд зэрэг (II шат)
22.0 хувь, хүнд зэрэг (III шат)
7.6 хувь байв. Логистик регрессийн шинжилгээгээр нас (OR=1.07, P=
0.0001), ЧШ үргэлжилсэн жил (OR=1.07, P=
0.024), гипергликеми (OR=1.11, P=
0.039) нь ЧШН үүсэхэд нөлөөлж буй статистик үнэн магадлал бүхий бие даасан эрсдэлт хүчин зүйл болох нь тогтоогдлоо. ЧШЗН-гүй хүмүүстэй харьцуулахад ЧШЗН илэрсэн хүмүүст хөлийн шарх 3 дахин илүү тохиолдож байв (OR=
3.284, P=
0.002). ЧШ-тэй ба ЧШ-гүй бүлгийг харьцуулан судлахад ЗН-ийн тархалт ЧШ-тэй хүмүүст
72.0 хувь, харин ЧШ-гүй хүмүүст
7.5 хувь байна. ВН-ийн үеийн зовиур ЧШ-тэй хүмүүсийн
38.5 хувьд, харин ЧШ-гүй хүмүүсийн
2.5 хувьд илрэв. ЧШ-тэй хүмүүсийн хувьд ЧШ-гүй хүмүүстэй харьцуулахад захын невропатигаар өвчлөх магадлал 30 дахин (OR=
30.1, p=
0.0001), вегетатив невропатийн зовиур илрэх магадлал 23 дахин (OR=
23.8, p=
0.0001) тус тус өндөр байна. Оношзүйн янз бүрийн аргуудаар ЧШЗН-ийг илрүүлэхэд асуумжийн аргаар
71.1 хувь, эмнэл зүйн үзлэгээр
56.8 хувь, ЗН илрүүлэх мэдрэхүйн тоон сорил (МТС)-оор
46.7 хувь, электрофизиологи (ЭФ)-ийн шинжилгээгээр
65.4 хувь, эпидермисийн мэдрэлийн ширхэгийн нягтрал (ЭМШН) тодорхойлох арьсны биопсийн шинжилгээгээр
89.0 хувь тус тус илэрлээ. ЧШЗН-ийн эмчилгээний үр дүнг туршилтын болон хяналтын бүлгүүдэд харьцуулахад “Нейрорубин” эмийн бэлдмэл хэрэглэсэн бүлгийн хүмүүст захын невропатийн зовиур шинжийн оноо (ЗНЗШО)
0.74-өөр буурсан буюу захын невропатийн зовиур статистикийн хувьд үнэн магадлалтайгаар багасч (p<
0.05), “Нуклео ЦМФ” эмийн бэлдмэл хэрэглэсэн бүлгийн хүмүүст мэдрэлийн сэрэл дамжих хурд (СДХ)
7.1-
13.0 м/секундээр, сэрэл дамжих далайц (СДД)
3.65-
6.05 мквольтоор (p<
0.05), ЭМШН ихсэж 1 мм-т
2.3 ширхэгээр (p<
0.05) тус тус нэмэгдэж байгаа нь ажиглагдлаа.
Дүгнэлт
1.ЧШ-гийн үеийн ЗН-ийн тархалт
71.0 хувь, ВН-ийн тархалт
52.1 хувь (бэлгийн сулрал эрэгтэйчүүдэд
76.8 хувь, хөлсний булчирхайн ВН
65.1 хувь, ЗСВН
52.1 хувь) байна. ЧШН үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл нас (OR=1.07, P=
0.0001), ЧШ-гээр өвчилсөн хугацаа (OR=1.07, P=
0.024), цусны глюкозын түвшин (OR=1.11, P=
0.039) болох нь тогтоогдов. ЧШЗН-гүй хүмүүстэй харьцуулахад ЧШЗН илэрсэн хүмүүст хөлийн шарх 3 дахин илүү тохиолдож байна (OR=
3.284, P=
0.002).

2.ЧШ-гүй хүмүүстэй харьцуулахад ЧШ-тэй хүмүүс нь ЗН-гаар өвчлөх магадлал 30 дахин их (OR=
30.1, p=
0.0001), харин ВН-гаар өвчлөх магадлал 23 дахин их (OR=
23.8, p=
0.0001) байна.

3.Оношзүйн аргуудыг ашиглан тодорхойлоход ЧШ-гийн үеийн захын мэдрэлийн хүрээний өөрчлөлт ЭМШН тодорхойлох биопсийн шинжилгээгээр
89.0 хувь, асуумжийн аргаар
71.1 хувь, ЭФ-ийн шинжилгээгээр
65.4 хувь, хөлийн үзлэгээр
56.8 хувь, МТС-оор
46.7 хувь илэрсэн нь эдгээр оношзүйн аргууд ЧШЗН-ийг оношлох ач холбогдолтойг харуулав.

4.ЧШЗН-ийн үеийн эмчилгээний үр дүнг туршилтын болон хяналтын бүлгүүдэд харьцуулахад “Нейрорубин” хэрэглэсэн бүлэгт захын невропатийн үеийн зовиур багасч (ЗНЗШО
0.74-өөр буурсан p<
0.05), “Нуклео ЦМФ” хэрэглэсэн бүлэгт мэдрэлийн сэрэл дамжилт сайжирч (СДХ
7.1-
13.0 м/секундээр, СДД
3.65-
6.05 мквольтоор нэмэгдсэн p<
0.05), ЭМШН ихсэж (1 мм-т
2.3 ширхэгээр нэмэгдсэн p<
0.05) байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 421
Сүүлийн сард 22
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :