Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Аж үйлдвэржсэний дараах нийгмийн тухай үзэл баримтлалд хийсэн философи шинжилгээ



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2943
Хамгаалсан он : 2013
Түлхүүр үг : Постмодерн нийгэм соёлын онол, практикийн ач холбогдол

Аннотаци

Уг сэдвийг судлах хэрэгцээ шаардлага нь хурдацтай өөрчлөгдөж байгаа өнөөгийн ертөнцөд техно-эдийн засаг, улс төр, нийгэм, соёлын харилцан хамаарал бүхий шинэ нөхцөл байдал үүссэн ядал юм. Энэ бүхэн нь нийгмийн философийн онол, арга зүй, судалгааны ажлын чиглэл, хүрээг улам бүр баяжуулж, бүтээлч шинэ хандлагыг шаардах болсноор тайлбарлагдаж байна.
Аж үйлдвэржсэний дараах нийгмийн тухай үзэл баримтлал нь эдүгээ үе дэх хөгжлийн суурь нөхцөл, гол хандлага болохын зэрэгцээ, Монгол улсын хөгжлийн бодлогод нийцэж байгаа бөгөөд эх орны нийгэм судлаачдад судалгааны шинэ талбарыг нээж өгөх хэрэгцээ, шаардлага, орчин үеийн нийгмийн өөрчлөлтийг танин мэдэх гол зангилаа асуудал үүссэн явдал мөн.
Сэдвийн судлагдсан байдалд Оросын болон барууны судлаач, эрдэмтдийн бүтээлүүд зүй ёсоор орох бөгөөд ном зүйн орос, англи эх сурвалж, ишлэлийн 1-17-д дурьдагдсан бүтээлүүдэд зангидагдаж, цааш задарч байгаа юм. Аж үйлдвэржсэний дараах нийгэм, мэдээллийн нийгмийн үзэл баримтлалын талаар олон тооны судалгаа хийгдэж, хэдэн зуун бүтээл барууны ертөнцөд хэвлэгдэн гарчээ. Диссертацийн судалгааны эх сурвалжийг ерөнхийд нь анхдагч болон хоёрдогч, оросын болон барууны эрдэмтдийн бүтээлүүдэд хуваан үзэж болно. Нийгмийн өөрчлөлтийн талаар манай эрдэмтэд онолын суурь бүтээлүүдийг олноор хэвлүүлсэн нь нийгмийг танин мэдэхүйд чухал ач холбогдолтой болсон байна .
Аж үйлдвэржсэний дараах нийгэм, Мэдээдэлжсэн нийгмийн тухай үзэл баримтлалын шинэ сонгодог утгыг илрүүлж, мэдээллийн нийгмийн философи үндэслэлийн талаарх санал, дүгнэлтээ шинжлэх ухааны эргэлтэд оруулан, монголын нийгэм эдийн засгийн хөгжилтөд хэрэглэгдэх боломжийг тодорхойлох оролдлого хийснээрээ эл судалгаа шинэлэг болж байгаа болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 288
Сүүлийн сард 21
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :