Дэлхийн хүн ардын соёл иргэншилтэй холбоотойгоор амьдралын хэв маягийн өөрчлөлтөөс үүдэн үүсэж буй эмгэг бол чимээгүй тахал хэмээх яс сийрэгжих өвчин юм. Дэлхийн хэмжээнд нийт 200 сая яс сийрэгжилтийн тохиолдол оношлогдсон бол Монгол улсад “Медско-санни” оношлогооны төвд хагас жилийн хугацаанд цэвэршилтийн насны 400 эмэгтэйчүүдийг судлахад 88% нь яс сийрэгжилттэй гэж оношлогджээ. Манай оронд ясны сийрэгжилт хугарсны дараа хожуу оношлогддог, эмчилгээ болон уг өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, асуудал түвэгтэй хэвээр байна. Иймд ясны сийрэгжилтийг эмчлэх, импортын бүтээгдэхүүнийг орлуулж болох, хямд үнэтэй, гаж нөлөө багатай байгалийн гаралтай кальци агуулсан биологийн нэмэлт бүтээгдэхүүнийг гаргаж авах нь нэн чухал хэрэгцээ болоод байна. Бидний судалгаандаа сонгон авсан таван найрлага бүхий жоншны бэлдмэл нь уламжлалт анагаах ухаанд “ясны тамир” хэмээгддэг жонш орсон, кальци болон бусад эрдсийн агууламж өндөртэй, фармакопейн судалгаа хийгдсэн бэлдмэл юм.
Зорилго:
Ретиний хүчлээр шугаман загварын SD үүлдрийн харханд ясны сийрэгжилт үүсгэсэн эмгэг загварт шимжүүлж номхотгосон жоншны найрлагат бэлдмэлийн үзүүлэх үйлдлийг судлахад оршино.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0