Хүүхдэд учруулж буй бие махбодийн дарамт хүчирхийлэл хүүхдийн бие махбодь, сэтгэл зүй, нийгмийн хөгжилд олон янзын сөрөг үр дагавар, хор нөлөөг авчирдаг. Хүүхдийн бие махбодид янз бүрийн гэмтэл шарх, хугаралт зэргээр эрүүл мэндийн хохирол учрахаас гадна бусад хүмүүстэй харилцахад хүндрэлүүд гарч, хүүхдийн өөртөө итгэх итгэл буурч, сэтгэл санаа хямран, зан авир түрэмгий болж, янз бүрийн буруу гаж зан үйлд татагдах зэрэг олон төрлийн сөрөг үр дагавар илрэх аюултай. Эдгээр үр дагаварууд хүүхэд хүчирхийлэлд өртсөний дараа болон уг явдлаас хойш олон жилийн дараа ч илэрдэг. Үүнээс хүүхдийн эрх ашиг хохирох, амь насаа алдах, эрүүл мэндээр хохирох эрсдэл өндөр байна. Дарамт хүчирхийлэлтэй орчинд байсан хүүхдийн нийгэм-сэтгэл зүйд өөрчлөлт гарсанаар гэмт хэрэгт өртөх магадлал ч өсдөг. Амьдралын туршлага багатайн улмаас хүүхэд дарамт хүчирхийллийг “жирийн явдал” хэмээн үзэх хандлагатай бөгөөд энэ талаар үг хэлдэггүй төдийгүй бусдаас тусламж хүсдэггүй байна. Хүүхдэд учирсан дарамт хүчирхийллийн үр дагавар, хор нөлөөг цаг үеэ олж оновчтой оношлох явдал үр өгөөжтэй сэтгэл заслын зайлшгүй нөхцөл болдог тул хүүхдийн нийгэм-сэтгэл зүйн онцлогийг судлах нь тулгамдсан асуудал болоод байна. Дарамт хүчирхийлэлд өртсөн хүүхдийн нийгэм-сэтгэл зүйн онцлог, гэмтэл учруулахуйц хор дагаварыг судлан тодорхойлсноор тэдэнд сэтгэл заслын болон бусад төрлийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд чухал ач холбогдолтой.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0