Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Олон улсын хөрөнгө оруулалтын гэрээнээс үүдэх маргааны харъяаллын эрх зүйн зохицуулалтын асуудал



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.9 Бусад нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3727
Хамгаалсан он : 2018
Түлхүүр үг : АРБИТР, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АРБИТР, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, МАРГААНЫ ХАРЪЯАЛАЛ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ХАМГААЛАХ ХЭЛЭЛЦЭЭР, ОНЦГОЙ ХАРЪЯАЛАЛ

Аннотаци

Олон улсын эдийн засгийн эрх зүйн хамгийн гол салбарын нэг бол олон улсын хөрөнгө оруулалтын эрх зүй юм. Олон улсын хөрөнгө оруулалтын эрх зүйд хөрөнгө оруулалтын маргааныг шийдвэрлэхтэй холбоотой олон тулгамдсан асуудал үүсэж, эрдэмтэн судлаачид шийдэл, зохицуулалтыг санал болгож байгаа юм. Эдгээр тулгамдсан асуудлын нэг нь хөрөнгө оруулалтын гэрээнээс үүдэх маргааны харъяаллын эрх зүйн зохицуулалтын асуудал бөгөөд сүүлийн жилүүдэд ийм маргааныг олон улсын арбитрт харъяалах шалгуур, түүнчлэн дотоодын шүүхэд харъяалан шийдвэрлэх боломжийн талаар ихээхэн маргаан үүсэх болсныг олон улсын арбитрын практикаас тод харж болно. Монгол Улстай холбогдох хөрөнгө оруулалтын маргаан 4 удаа үүсэж, шийдвэрлэгдсэнээс тухай бүрт нь харъяаллын талаархи маргаан үүсэж байсан юм. Харин Монгол улс дахь хөрөнгө оруулалтын гэрээ болон түүнээс үүсэх эрх зүйн үр дагаварын асуудлыг хууль тогтоомжоор тун тодорхойгүй, эсхүл хэт ерөнхий зохицуулсан байдаг ба олон улсын эрх зүйн зохицуулалтын талаар онолын болон практикийн судалгаа бараг хийгдээгүй байв. Иймээс олон улсын хөрөнгө оруулалтын гэрээнээс үүдэх маргааны харъяаллын эрх зүйн зохицуулалтад холбогдох асуудлыг онолын болон практикийн түвшинд судалж цаашид боловсронгуй болгох арга замыг тодорхойлох зорилгыг судалгааны ажилдаа тавьсан юм. Уг судалгаа нь "Хөрөнгө оруулалтын маргааныг олон улсын арбитрт харъяалан эрх зүйн зохицуулалтын онолын ба олон улсын эрх зүйн үндэс" , " Монгол улсын эрх зүй дэх хөрөнгө оруулалтын маргаанд холбогдох олон улсын арбитрын харъяаллын талаархи зохицуулалтын судалгаа", " олон улсын хөрөнгө оруулалтын маргааны харъяаллын талаархи эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох арга зам" хэмээх 3 бүлгээс бүрдэх юм.. .



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 220
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :