1988 оноос 1991 оныг хүртэл нийтдээ монголчуудын 282 эсэргүүцлийг нарийвчлан судалж 1990 онд монголд дэглэм солигдоход гүйцэтгэсэн үүргийг тодорхойлсон. Дараах гурван дүгнэлт гарсан. Нэгдүгээр дүгнэлт, 1990 онд Монголд дэглэм солигдоход олон нийтийн эсэргүүцэл нь чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг нь дэглэм солигдсон, эрх баригч ба сөрөг хүчний зөвшилцөл явагдсан гурав ба тавдугаар саруудад эсэргүүцлийн тоо хэмжээ хамгийн өндөр байгаа, эсэргүүцэл дотроо жагсаал цуглаан давамгайлж байгаагаас харж болно. Нөгөө талаас олон нийтийн эсэргүүцэл буюу жагсаал цуглаан, ажил хаялт, улс төрийн суулт, өлсгөлөн нь чухал үүрэг гүйцэтгэжээ гэж дүгнэж болохоор байна. Мөн эсэргүүцэлд оролцсон хүмүүсийн тооны өсөлт нь мөн дэглэм солигдох гурав ба дөрөвдүгээр саруудтай давхцаж байгаа нь давхар нотолгоо болж байна.
Хоёрт, дугаар дүгнэлт, 1990 оны УТТ сайн дураараа огцорч, эрх баригчид ба сөрөг хүчин улс төрийн шинэ системийн дизайны талаар зөвшилцөлд хүрэхэд орон нутгийн (локализм) эсэргүүцэл хотын эсэргүүцэлтэй өрсөлдөхүйц байдлаар нөлөө үзүүлсэн гэсэн таамаглал мөн л батлагдав.
Гуравт, дугаар дүгнэлт, 1990 онд дэглэм солигдох үеийн олон нийтийн эсэргүүцлийн зорилго нь либералчлал ба хязгаарлагдмал ардчиллын үзэл санаа нь чухал үүрэг гүйцэтгэсэн гэсэн таамаглал мөн нотлогдов
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0