Судалгааны ажлын хүрээнд хүний нөөцийн бодлогын онол, арга зүйн асуудлыг судалж, түүнд нөлөөх хүчин зүйлүүдийг шинжилсний үндсэн дээр хүний нөөцийн бодлогын аргачлалын загвар боловсруулахыг зорьсон.
Хүний нөөцийн бодлого судлаачид, системийн хандлагын үндсэн дээр харилцан хамаарал бүхий зорилго, харилцан нөлөөлөл, харилцан хүндэтгэл, харилцан сайшаал, харилцан хүлээх хариуцлага зэрэг харилцан хамаарлыг дэмжих бодлогоор хүний нөөцийн менежментийн шинэ загварыг бий болгож байна гэж үзээд Монгол улсын барилгын компаниудын хүний нөөцийн бодлого боловсруулах аргачлалыг загварчлсанаар хүний хүчин зүйлд суурилсан барилгын салбарын хөгжил эрчимжиж улс орны эдийн засагт оруулах хувь нэмэр дээшлэх боломж бүрдэж байна.
Тус нэг сэдэвт бүтээлээр барилгын компаниудын хүний нөөцийн бодлогын аргачлалыг төлөвлөлт, хэрэгжүүлэлт, хяналт гэсэн гурван түвшинд загвар гаргах оролдлогыг хийсэн болно.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0