Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

ЕБС-ийн Эрүүл мэндийн боловсролын сургалтын хөтөлбөрийн нэгэн хувилбар, түүний туршилт, үр дүн



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3782
Хамгаалсан он : 2018
Түлхүүр үг : хүүхдийн хөгжил, чанартай боловсрол, үр дүн, чадварт суурилсан хөтөлбөр, хандлага, зан үйл, хэрэгжилт, хичээлийн судалгаа

Аннотаци

Эрүүл сурагч илүү амжилттай суралцана. Манай орны хувьд 1998 оноос эрүүл мэндийн боловсролыг ЕБС-ийн бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшинд бие даасан хичээл болгон судалж байсан бөгөөд 2013-2017 онд завсарлаад 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн бие даасан хичээлээр дахин судлахаар ЕБС-ийн сургалтын төлөвлөгөөнд тусгасан.
Бид энэхүү судалгааны ажлаараа өмнө хэрэгжсэн болон одоо хэрэгжиж буй эрүүл мэндийн боловсролын сургалтын агуулга, хөтөлбөрт дүн шинжилгээ хийж, хэрэгжилтийн үр дүнг судлан, сургалтын хөтөлбөрийн нэгэн хувилбар боловсруулан туршиж үр дүнг тооцов. Судалгаандаа, хүүхдийн хөгжлийн үндэс нь “эрүүл мэнд” гэж үзэн, эрүүл байхын тулд эрүүл мэндийн боловсрол эзэмших нь чухал бөгөөд Чанартай боловсролыг Чанартай сургалтын хөтөлбөрөөр эзэмшүүлнэ хэмээх концепцийг баримтлан судалгааны ажлын сэдэв, хүрээ, зорилго, зорилт болон судлах зүйлээ тодорхойлсон.
Чадварт суурилсан эрүүл мэндийн боловсрол эзэмшсэнээр хүүхэд, залуучууд бусдыг хүндэтгэх, тэвчээртэй байх, тэгш эрх, жендэрийн талаар зөв ойлголттой болж, эцэг эх, гэр бүл, багш, хамт олонтойгоо эрүүл дотно харилцаа үүсгэж сурахаас гадна аливаа асуудалд хариуцлагатай хандаж, өөрийн ур чадвар, сонирхлоо хөгжүүлэн эрсдэлгүй эрүүл аж төрөх аргад суралцаж, эрүүл зан үйл төлөвшинө.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 411
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :