Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Багшийн ажлын гүйцэтгэлийг сайжруулах боломж (Бизнесийн удирдлагын их сургуулийн жишээн дээр)



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3795
Хамгаалсан он : 2018
Түлхүүр үг : Хүний нөөцийн менежмент, Ажлын гүйцэтгэл, багшийн ачаалал, цалин, урамшуулал, гүйцэтгэлийн менежмент

Аннотаци

Монгол улсад бизнесийн удирдлагын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй их сургуулиудын багшийн ажлын гүйцэтгэлд тулгамдаж буй асуудал, бэрхшээлийг илрүүлэх замаар түүнийг сайжруулах боломжийг тодорхойлоход чиглэгдэнэ.
Судалгааны ажлын зорилт: Судалгааны ажлын зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлсэн болно.
Ажлын гүйцэтгэлийн онол, үзэл баримтлалыг судлах
Бизнесийн удирдлагын чиглэлийн их сургуулиудын багшийн ажлын гүйцэтгэлийн өнөөгийн байдлыг судлах, нөлөөлөх хүчин зүйлсийг шинжлэх
Монгол улсын зарим их сургуулиудын багш нарын гүйцэтгэлийн нормд 3 талт вариацийн шинжилгээ хийх
Их сургуулийн багшийн ажлын гүйцэтгэлийг сайжруулах загвар боловсруулах
Судалгааны ажлын шинэлэг тал: Хүний нөөцийн менежментийн онолын Хүлээлтийн болон, Шударга байдлын онолд тулгуурлан бизнесийн удирдлагын чиглэлийн их сургуулийн багшийн ажлын гүйцэтгэлийн үр дүнг сайжруулах боломжийг судлан их сургуулиудын багшийн ажлын гүйцэтгэлийг сайжруулах загвар боловсруулсанд оршино.
Судалгааны ажлын арга зүй: Судалгааг тоон ба чанарын судалгааны арга зүйг ашиглан, шинжилгээ хийн дүгнэлт гаргахдаа чанарын судалгаанд өргөн хэрэглэгдэж байгаа SPSS -23, VENSIM PLE
7.2 программуудыг ашиглаж өгөгдөл, олон жилийн статистик мэдээлэл баримтаас вариацийн, корреляцийн болон регрессийн шинжилгээгээр хүчин зүйлүүдийн харилцан хамаарлыг судалсан.
Судалгааны ажлын объект: Монгол улсад бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт явуулдаг их сургуулийн (төрийн 5, хувийн 8 их сургууль ) багш, удирдлага, тэдгээрийн үйл ажиллагааны хүрээнд холбогдох хууль эрхийн актууд болно.
Судалгааны ажлын онол, практик ач холбогдол: Хүний нөөцийн менежментийн шинэ сонгодог онолд тулгуурлан их сургуулийн багшийн ажлын гүйцэтгэлийг тасралтгүй сайжруулах боломжийг тодорхойлсонд оршино.
Их сургуулийн багшийн ажлыг гүйцэтгэлд суурилсан нэгдсэн тогтолцоог, хэрэгжүүлэх, сайжруулахад нөлөөлнө.
Дээд боловсролын шинэчлэлд чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэхэд хялбар болно.
Судалгааны ажлын таамаглал: Монгол улсын их сургуулиудын багшийн ажлын гүйцэтгэл төдийлөн нэмэгдэхгүй, зохистой үнэлэгдэхгүй, системтэй бодлого тогтолцоо хязгаарлагдмал байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 358
Сүүлийн сард 10
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :