Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Бэлчээрийн худгаас ус татах салхин ус өргүүрийн хийц, туршилт судалгаа



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 2736
Хамгаалсан он : 2012
Түлхүүр үг : Монгол: салхины нөөц, газрын гүний ус, салхины горим,

Аннотаци

Манай улсын ХАА-н салбарт нийт хүн амын гурваны нэг ажиллаж байна. Бэлчээр усжуулалтад нийт 38450 худгийг ашиглаж байгаа боловч бэлчээрийн усан хангамжийг сайжруулах нь тулгамдсан асуудал болсоор байна. Сэргээгдэх эрчим хүчний харьцангуй их нөөцтэй манай оронд худгаас ус татах ажлыг салхины энергиэр механикжуулах нь нийгэм эдийн засгийн ач холбогдолтой олон асуудлыг цогцоор шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх, хямд төсөр арга юм. Бусад орнуудын туршлага, манай оронд СУӨ-ийг туршсан ажлын дүн, сэнсний хийцэнд нөлөөлөх байгаль цаг уурын хүчин зүйлсийг судалж импортыг орлох, малчны өрх, хот айлд хэрэгцээтэй байгаа салхин ус өргүүрийн нэгэн хувилбарыг бүтээх, боловсруулах, турших, үйлдвэрлэх зорилгоор энэхүү судалгааны ажлыг хийж гүйцэтгэв. Манай оронд худгаас ус татах ажлыг салхины энергийг ашиглан механикжуулснаар байгалийн өвс ургамалын арвин нөөцтэй нутгийг шинээр эзэмших, бэлчээрийн даацыг бууруулах, цөлжилтийг сааруулах, бэлчээрийн усан хангамж сайжруулах боломжтой болохын зэрэгцээ МАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэл, эдийн засгийн үр ашиг өсөн нэмэгдэх нөхцөл бүрдэх юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 180
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :