Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Зарим аутоэсрэгбиеийн оношзүйн ач холбогдолын судалгаа



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3006
Хамгаалсан он : 2013
Түлхүүр үг : хэрлэг төст артрит, түгмэл улаан яршил, фермент холбоот эсрэгбиеийн урвал

Аннотаци

Үндслэл. Аутоиммун өвчин нь дэлхий дахинаа өргөн тархсан эмгэг бөгөөд эрт илрүүлж зөв оношлох нь эмчилгээний үр дүнг дээшлүүлж, тогтвортой намжилт үүсгэх, эмчилгээ үйлчилгээний зардлыг бууруулах, өвчтний амьдралын чанарыг муутгахгүй байх чухал хүчин зүйл юм. Аутоиммун өвчний үед өөрийн эд эсийн антигений/антигенуудын эсрэг үүсдэг эсрэгбиеийн агууламжийг тодорхойлох нь өвчнийг эрт илрүүлэх, зөв оношлох үр дүнтэй аргын нэг байдаг. Монгол улсад аутоэсрэгбиеийн оношзүйн ач холбогдолыг иж бүрнээр нь үнэлж, түүний агууламжийг өвчний идэвхтэй холбон судалж тэдгээрийн оношлогооны үнэ цэнийг тодруулсан судалгааны ажил байхгүй байгаа нь энэ судалгааны ажлыг хийх үндэслэл болсон юм.
Зорилго. Үений эмгэг бүхий аутоиммун өвчний үед зарим аутоэсрэгбиеийн оношзүйн ач холбогдолыг үнэлэх Материал ба арга зүй. Аутоэсрэгбиеийн агууламжийг тогтоох судалгаанд өвчтөнд суурилсан дескриптив судалгааны загварыг, аутоэсрэгбиеийн оношзүйн ач холбогдолыг үнэлэх судалгаанд тохиолдол хяналтын судалгааны загварыг хэрэглэв. Судалгааны бүлэгт аутоиммун эмгэгтэй болох нь батлагдсан, аутоиммун өвчин анх удаагаа оношлогдсон, хэрлэг төст артрит (ХТА) оноштой 81, Түгмэл улаан яршил (ТУЯ) оноштой 52, хайрст үлдийн артрит (ХҮА) оноштой 21, нийт 154 эмчлүүлэгч, хяналтын бүлэгт харьцангуй эрүүл болох нь тогтоогдсон 19-68 насны эрэгтэй 105, эмэгтэй 124, нийт 229 хүнийг хамруулав. ХТА-тай эмчлүүлэгчийн өвчний идэвхийг DAS28-ni/ir тооцох аргаар, ТУЯ-тай эмчлүүлэгчийн өвчний идэвхийг Америкийн Ревматологийн коллежийн 1997 оны аргачлалаар тус тус тодорхойллоо.
Ийлдсийн ревматоид фактор (RF-IgM, IU/mL), С-урвалж уураг (CRP, mg/L), хоёр утаслаг ДНХ-ийн эсрэгбие (anti-dsDNA, IU/mL), цитрулинжсэн уургуудийн эсрэг бие (ASPA: anti-CCP, anti-MCV; U/mL)-m/ir фермент холбоот урвалаар тодорхойлов.
Үр дүн. RF-IgM, anti-CCP, anti-MCV эсрэгбиеийн дундаж агууламж ХТА-тай эмчлүүлэгчдэд хамгийн их нэмэгдсэн, RF-IgM эсрэгбиеийн агууламжийн ХТА-ийг ялган оношлох босго хэмжээ нь
47.81 U/mL, anti-CCP эсрэгбиеийнх
81.0 U/mL, anti-MCV эсрэгбиеийнх
67.3 U/mL, эсрэгбиеүүдийн агууламж ХТА-тай өвчтний ихэнхэд нь босго хэмжээнээс ихэссэн, RF-IgM, anti-CCP, anti-MCV эсрэгбие зөвхөн ХТА-тай эмчлүүлэгчидэд л хэт ихэссэн байв.
anti-dsDNA эсрэгбиеийн дундаж агууламж ТУЯ-тай эмчлүүлэгчдэд хамгийн их нэмэгдсэн, anti-dsDNA эсрэгбиеийн агууламжийн ТУЯ-ыг ялган оношлох босго хэмжээ нь
31.5 IU/mL, anti-dsDNA эсрэгбиеийн агууламж Түгмэл улаан яршилтай өвчтний ихэнхэд нь босго хэмжээнээс ихэссэн, эсрэгбие зөвхөн ТУЯ-тай эмчлүүлэгчидэд л хэт ихэссэн байв.
ХТА-тай эмчлүүлэгчдийн үзүүлэлтийг ХТА-гүй хүмүүсийнхтэй харьцуулан ийлдсийн RF-IgM эсрэгбиеийн агууламж ихэссэн горимд оношзүйн ач холбогдолыг тодорхойлоход мэдрэг чанар (МЧ)
88.9%, өвөрмөц чанар (ӨЧ) 96%, эерэг урьдчилсан магадлал (PPV)
76.6%, сөрөг урьдчилсан магадлал (NPV) 97%, онч байдал
94.5%, ХТА-гийн оноштой төгс нийцэлтэй байв. ХТА-тай эмчлүүлэгчдийн үзүүлэлтийг ХТА-гүй хүмүүсийнхтэй харьцуулан ийлдсийн anti-CCP эсрэгбиеийн агууламж ихэссэн горимд оношзүйн ач холбогдолыг тодорхойлоход МЧ
93.
6.%, өвөрмөц чанар ӨЧ 99%, PPV 99%, NPV
98.4%, онч чанар
98.7%, ХТА-гийн оноштой төгс нийцэлтэй байв. ХТА-тай эмчлүүлэгчдийн үзүүлэлтийг ХТА-гүй хүмүүсийнхтэй харьцуулан ийлдсийн anti-MCV эсрэгбиеийн агууламж ихэссэн горимд оношзүйн ач холбогдолыг тодорхойлоход МЧ
86.
4.%, өвөрмөц чанар ӨЧ 99%, PPV
98.6%, NPV
96.6%, онч чанар 99%, ХТА-гийн оноштой төгс нийцэлтэй байв.
Түгмэл улаан яршилтай эмчлүүлэгчдийн үзүүлэлтийг ТУЯ-гүй хүмүүсийнхтэй харьцуулан ийлдсийн anti-dsDNA эсрэгбиеийн агууламж ихэссэн горимд оношзүйн ач холбогдолыг тодорхойлоход МЧ
43.
3.%, өвөрмөц чанар ӨЧ 99%, PPV 99%, NPV 89%, онч чанар
86.6%, ТУЯ-ын оноштой төгс нийцэлтэй байв. Бидний тогтоосон босго хэмжээг ашиглах нь ХТА-ийн хувьд RF-IgM, anti-CCP, antiMCV аутоэсрзгбиеийн харьцангуй өндөр МЧ ба ӨЧ, сөрөг магадлалын үзүүлэлт, онч байдал ба ХТА-ийн оноштой төгс нийцлийг үзүүлж, оношийн батлагдах магадлалын харьцааг нэмэгдүүлж, үгүйсгэгдэх магадлалын харьцааг бууруулж байна. Ийлдсийн RF-IgM аутоэсрэгбиеийн агууламж ХТА-тай эмчлүүлэгчдийн өвчний идэвхжлийн онооноос хамааралгүй, anti-CCP, anti-MCV аутоэсрэгбиеийн агууламж идэвхжлийн онооноос хамааралтай, RF-IgM, anti-CCP, anti-MCV эсрэгбиеийн агууламж CRP-ийн агууламжаас хамааралтай байв.
Ийлдсийн anti-dsDNA аутоэсрэгбиеийн агууламж ТУЯ-тай эмчлүүлэгчдийн өвчний идэвхжлийн оноо, CRP-ийн агууламжаас хамааралтай байв.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 299
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :