Хөнөөлтэй програмыг шинжлэх аргуудыг статик болон динамик гэж хуваан авч үздэг бөгөөд статик арга нь аливаа хөнөөлтэй програмыг компьютерийн систем дээр ажилуулахгүйгээр түүний бүтэц болон кодыг нь судалдаг бол динамик нь тухайн програмыг виртуал эсвэл бодит систем дээр ажилуулах замаар системд үзүүлж байгаа нөлөөллийг нь судалдаг.
Энэхүү ажлын зорилго нь хөнөөлтэй програмыг тодорхойлоход ашиглах онцлог шинжүүдийг хөнөөлтэй програмын бүтцээс тодорхойлон, ялгаж авах замаар тухайн онцлог шинжүүдийг ашиглан өгөгдөл олборлох аргачлал дээр тулгуурлан шинэ хөнөөлт програмыг илрүүлэн таних систем боловсруулах юм. Үүнийг бид статик шинжилгээний аргад тулгуурлан өгөгдөл олборлох техник хэрэглэж, хөнөөлтэй програм илүүлэх системийн судалгааг хийж гүйцэтгэсэн.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 2
Ишлэгдсэн тоо : 0