Энэхүү нэг сэдэвт бүтээл нь үндсэн 3 бүлэг, 8 дэд бүлэгтэй, удиртгал, ерөнхий дүгнэлт, ашигласан ном зүйн жагсаалт, хавсралт зэргийг агуулсан 157 нүүр хуудас бичлэг, 64 хүснэгт, 31 зургаас бүрдсэн болно.
Мотивацийн гол хэрэгслэлүүд, тэдгээрийн хувь хүний бүтээмжид үзүүлж буй нөлөөллийг судлан, боловсронгуй болгох арга замыг тодорхойлоход уг судалгааны ажлын зорилго оршино. Уг зорилгодоо хүрэхийн тулд дээд боловсролын байгууллагын жишээн дээр энэхүү судалгааг хийж үнэлэлт өгөв. Их, дээд сургуулийн багш нарын хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхэд хөдөлмөрийн тав тухтай орчин, байгууллага дахь эвсэг найрсаг харилцаа, байгууллагын удирдлагын үйл ажиллагаа гэх мэтийн байгуулгын хүчин зүйлүүдээс гадна багш нарын гүйцэтгэсэн сургалт, эрдэм шинжилгээ, сургууль олон нийтэд үзүүлсэн үйлчилгээ, тэдгээрийн чанар өгөөжтэй цалин, урамшууллыг зөв холбон олгох нь ажилчдад идэвхитэй ажиллах урам өгөх мотиваци болж байна.
Зах зээлийн эдийн засгийн өнөө үед их, дээд сургуульд багш нарын ажлын гүйцэтгэлийг үнэлэх шалгуур үзүүлэлт тодорхойгүй байх, тэднийг идэвхижүүлэхдээ хэрэгцээг нь хангах нөхцөл боломжийг бүрдүүлэх, цалин, урамшуулал, нэмэгдэл цалинг хөдөлмөрийн бүтээмжийн өсөлттэй зөв холбох, шагналыг эзнийг нь олж шударгаар олгох, багш нарыг анхнаас нь зөв сонгох, багшийг өөрийгөө хөгжүүлэх, мөн тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэхэд удирдлагын зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлэх талаар хангалтгүй анхаарч байгаа нийтлэг дутагдал ажиглагдаж байна. Эдгээр дутагдлыг арилгаж багш нарын хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх нэг боломж нь мотивацийн арга хэрэгслийг өргөн ашиглах явдал гэж үзэж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0