Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Нумраа хунчирын (Astragalus Adsurgens Pall) бэлдмэлийн фармакологийн судалгаа



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 902
Хамгаалсан он : 1999
Түлхүүр үг : Нумраа хунчир, эм судлал, спиртэн хандмал, усан ханд, хорон чанар

Аннотаци

Нумраа хунчирын газрын дээрх хэсгээс бэлтгэсэн хуурай ханд болон спиртэн хандмалын фармакологийн судалгааг явуулж дараах үр дүнд хүрсэн болно. Үүнд: 1. Нумраа хунчир (Astragalus adsurgens Pall.)-ын бэлдмэл хорон чанар багатай, эмчилгээний хүрээ өргөнтэй, бие мах бодид хуримтлагддаггүй, удаан хугацаагаар хэрэглэхэд эд эсэд үзүүлэх сөрөг нөлөөгүй байна.
2. Нумраа хунчирын бэлдмэл судас өргөсгөх замаар артерийн даралтыг бууруулах нөлөөтэй байна.
3. Нумраа хунчирын бэлдмэл сөрөг дромотроп, эерэг инотроп үйлдэл үзүүлж, аконит ба хлорт кальцийн уусмалаар үүсгэгдсэн зүрхний хэм алдагдлыг засах ба түүнээс сэргийлэх нөлөөтэй байна.
4. Нумраа хунчирын бэлдмэл зүрхний титэм судас өргөсгөх ба питуитринээр үүсгэгдсэн зүрхний булчингийн цочмог ишеми-гээс сэргийлэх нөлөөтэй байна.
5. Нумраа хунчирын бэлдмэл антиоксидант үйлдэлтэй байна.
6. Нумраа хунчирын бэлдмэл шээсний ялгаралт нэмэгдүүлэх үйлдэлтэй байна.
7. Нумраа хунчирын бэлдмэл гэдэс ба умайн гилгэр булчингийн агшилтыг нэмэгдүүлэх нөлөөтэй байна.
8. Нумраа хунчирын газрын дээрх хэсгээс артерийн даралтыг буулгах, шээлгэх хам нөлөөтэй болон зүрхний хэм алдалтын эсрэг үйлдэлтэй эмийн бэлдмэл бэлтгэн хэрэглэх боломжтой байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 208
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :