Сүүлийн 30 жилийн хугацаанд цөс чулуужих өвчин дэлхийн улс орнуудад нилээд тархсан өвчний нэг болж байна. (Barbara L et al., 1991, Patino JF., Quintero GA., 1988) Судалгааны ажлын үндсэн зорилго Цөс чулуужих өвчний үед хийгдэх хавсарсан хагалгааны зохистой хэлбэрийг зөв сонгож улмаар хагалгааны дараах хүндрэлийг бууруулахад судалгааны зорилго оршино. Судалгааны ажлын шинэлэг тал 1. Цөсний ерөнхий цоргыг гадагш гоожуурдах хагалгааны үр дүнд гарах хүндрэлд түүний зохиомж, хийгдсэн материал, диаметр нөлөөтэй болохыг тогтоов.
2. Гоожуургын гуурсыг авсны дараа хэвлийн хөндийд цөс гоожихоос сэргийлэх аргыг сэдэв.
3. Супрадуоденаль холедохотомийн дараа холангит болон Sump syndrome үүсдэг шалтгаан нөхцлийг тайлбарлав.
4. Цөс чулуужих өвчний үед хавсарсан хагалгаа хийгдэх онош эичилгээний алгоритм зохиож эдгээр хагалгааны шинэчилсэн ангилалыг боловсруулав. Судалгааны үр дүнгийн хэрэгжилт Судалгааны зарим үр дүн нь П.Н.Шастины Клиникийн Төв Эмнэлгийн ерөнхий мэс заслын тасгийн үйл ажиллагаанд нэвтэрсэн бөгөөд уг ажлын үр дүнгээр оновчтой саналын 3 гэрчилгээ авагдсан болно. Судалгааны ажлын үр дүнд гарсан ерөнхий дүгнэлт 1. Цөсний ерөнхийцоргын чулуу нь 5,4% папиллостенозтой, 60,9% холангиттай, 21,7% нойр булчирхайн архаг хатуурсан үрэвсэлтэй, 79,3% механик шараар хүндэрдэг нь хавсарсан хагалгаа хийх нөхцлийг бүрдүүлж байна. Хавсаосан хагалгааны сонголт дээрх хүндрэлүүдийн аль нь зонхилж байгаагаас хамаарна.
2. Бидний ангиллаар I ба II зэргийн механик шарлалт, цөсний ерөнхий цоргын I зэргийн өргөсөлт нь цөсний ерөнхий цоргыг нээх харьцангуй заалт болох ба харин III IV зэргийн шарлалт, цөсний ерөнхий цоргыг II зэргээс дээш өргөсөлт түүнийг нээх үнэмлэхүй заалт болж байна.
3. Цөсний ерөнхий цоргын гадагш гоожуурдах н зөвхөн цөсний замын саад бүрэн арилсан нөхцөлд хийгдэх бөгөөд шулуун хэлбэрийн гоожуур нь Т хэлбэрийнхтэй харьцуулбал хажуугаар нь цөс шүүрэх (p<
0.05), эрт сугарах (p<
0.05) зэрэг хүндрэл ихтэй байгаа тул дээрх зорилгоор Т хэлбэрийн гуурсыг сонгох нь зүйтэй.
4. Супрадуоденаль холедохотоми нь цөсний ерөнхий цоргыг байнга гоожуурдах харьцангуй төгс хагалгаа бөгөөд 80% сайн үр дүнтэй байгаа нь ахимаг насны хүмүүст хийхэд зохимжтой байна.
5. Цөсний ерөнхий цоргыг түр хугацаанд гадагш гоожуурдуулахад Мейнготын аргаар зохиомжлон өөрчилсөн Т хэлбэрийн гуурсыг сонгох бөгөөд 14 хоногийн хугацаанд гоожуурдахад 12-16 Fr хэмжээ бүхий латекс материалаар хийгдсэн гуурс тохиромжтой байна.
6. Супрадуоденаль холедоходуоденостомийн дараа цөсний ерөнхий цоргонд саад үлдэх, нарийсах нь хагалгааны дараа холангит болон sump syndrome үүсэх гол хүчин зүйл болж байгаа бөгөөд түүнээс сэргийлэхэд 2см-ээс дээш хэмжээ бүхий залгаас хийх нь тэдгээрээс урьдчилан сэргийлэх гол нөхцөл байна.