Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хүүхдийн цочмог дан ба хавсарсан А, В, С вируст гепатитын оношлогоо, эмчилгээг боловсронгуй болгох асуудалд



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 1042
Хамгаалсан он : 1999
Түлхүүр үг : маркер, мэдрэг чанар, оношлогооны өгөөж, интерферон, өвөрмөц чанар

Аннотаци

Бид 1990-1997 онд Халдварт өвчнийг анагаах клиникийнг эмнэлэгт цочмог гепатит өвчний учир эмчлэгдсэн 0-15 насны 301 (эр-169, эм-132) хүүхдийн санамсаргүй сонголтын аргаар сонгон авч гепатитын вирусийн маркер болон эмнэлзүйн шинжилгээгээр судаллаа. Цочмог А гепатитаар 1-3 насны хүүхдүүд илүү өвчилж байгаа бөгөөд нас ахих тутам өвчний явц нь хүнд байна. Хүүхдийн цочмог А гепатит н ихэвчлэн хөнгөн, дунд хэлбэрээр явагдах ба фулминнант хэлбэр тохиолдож болох авч нас бардаггүй байна. Цочмог В гепатит н бүх насны хүүхдүүдэд эмнэлзүй н хөнгөнөөс нэн хүнд хүртэл хэлбэрээр тохиолдох ба шарлалттай цочмог В гепатит нь архагших хандлагагүй байна. Цочмог С гепатит нь бүх насны хүүхдүүдэд голдуу хөнгөн хэлбэрээр явагдах ба архагших нь элбэг (
74.4%) байна. Цочмог гепатитын дотор А,В,С-ийн хавсарсан хэлбэр цөөн бус тохиолддог ба эдгээрээс В ба С вирусийн хавсарсан гепатит нь илүү хүнд явцтай байна. Хавсарсан вируст гепатитын үед шарлалтын үе нь урт, хордлого гүн, элэг 4,5 см-ээс дээш томорсон, дэлүү томорсон, гарын алга улаан, одлог тууралт гарах зэрэг шинжүүд нь дан гепатитынхаас илүү ажиглагдаж байна. Цочмог С гепатит болон В,С гепатитын хавсарсан хэлбэрийн үед интерферон эмчилгээ хийх нь архагшилтыг бууруулж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 217
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :