Тус судалгааны ажлаар байгууллагын мэдлэгийн менежментийн чадавх ба түүнд нөлөөлдөг хүчин зүйлсийн хоорондох харилцан хамаарал, нөлөөллийг бизнес, менежментийн их, дээд сургуулиудын жишээгээр судлав. Байгууллагын мэдлэгийн менежментийн чадавхийг туршлагад түшиглэсэн мэдлэг, мэдлэгийн бичиг баримт, сургамж ба сайн туршлага гэсэн байгууллагын мэдлэгийн бүрэлдэхүүн хэсгүүдийг илрүүлэх, хадгалах, түгээх ба хэрэглэх үйл явцаар тодорхойлсон. Харин байгууллагын мэдлэгийн менежментийн чадавхад нөлөөлдөг хүчин зүйлсэд 1) удирдлагын манлайлал, дэмжлэг, 2) мэдээллийн технологийн дэд бүтэц, 3) мэдлэгийн менежментийн сургалт, боловсрол, 4) мэдлэгийн менежментийн алба нэгж, функц, 5) мэдлэгийн менежментийн эрхэм зорилго, стратеги, 6) хүний нөөцийн менежмент, 7) байгууллагын мэдлэгт талтай соёл, 8) мэдлэг хуваалцдаг түвшин, хандлага гэсэн байгууллагын дотоод орчны найман хүчин зүйлсийг авч үзэж судлав. Мэдлэгийн менежментэд эерэгээр нөлөөлдөг тэдгээр хүчин зүйлсийн өнөөгийн төлөв байдал, дэмжлэг сул, мэдлэгийн бүрэлдэхүүн хэсгүүд болон түүнийг удирддаг үйл явцуудыг цогцоор нь удирдахгүй байгаагийн улмаас бизнес, менежментийн их, дээд сургуулиудын байгууллагын мэдлэгийн менежментийн чадавхын түвшин доогуур байгааг судалгааны үр дүн харуулав.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0