Удиртгал хэсэг, 2 үндсэн бүлэг, тус бүр 2 дэд бүлэг, 4 дэд бүлэг нийт 9 тусгаар хэсэгтэй, мөн дүгнэлт, номзүйгээс бүрдэж байна. Энэхүү ганц сэдэвт зохиол нь дараах онол, практикийн ач холбогдолтой гэж үзэж байна. 1. Монголын ХХ зууны уран зохиолд нэгэн салбар болон хөгжиж, бие даасан үзэгдэл болж чадсан казак хэлт уран зохиолын хөгжил төлөвшлийн талаар өөрийн гэсэн шинжлэх ухаанч үндэслэл, системтэй судалгаа хийснээр энэ сэдвийн талаарх тогтолцоот судалгааны орон зайд дутагдаж байсан асуудлыг бүрэн төгс шийдэхэд тодорхой хувь нэмэр оруулсан.
2. Монголын уран зохиол судлалд "Казак хэлт уран зохиол" гэсэн өвөрмөц үзэгдэл бий болсныг түүхэн нөхцөл шалтгаантай нь утга зохиол шинжлэлд мөр тодорхойлон нээх зорилтыг хэрэгжүүлж чадсан.
3. Олон эрдэмтэн, судлаачдад шинэ сэдэл санаа өгч, утга зохиолын чиглэлээрх судалгаа, шинжилгээ, сургалтын салбарт цогц хэрэглэгдэхүүнийг бий болгосноор ач холбогдолтой.