Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Багшийн сургалтын ажлыг социологийн аргаар үнэлэх арга зүй



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 1333
Хамгаалсан он : 2003
Түлхүүр үг : сургалтын ажил, хэмжилтийн арга, судалгааны арга, үнэлгээний хуваарь, цэц

Аннотаци

Суралцагчийн төвшинд багшийн сургалтын ажлын үнэлгээг судлан дараах дүгнэлтийг хийж байна. 1. Аль ч түвшний боловсролын сургалтын байгууллагад багшийн сургалтын ажлыг удирдлагын түвшинд үнэлж байгаа нь өрөөсгөл талтай байна. Багшийн сургалтын ажлыг үнэлэх үзүүлэлтүүдийн хувьд зохих бодомжуудыг цуглуулж, боловсруулалт хийж, тохирох хуваарийг байгуулж, янз бүрийн түвшинд үнэлбэл үнэлгээ бодитой болно.
2.Багшийн сургалтын ажлыг оюутан сурагчид үнэлэх хуваарь дараахь эрэмбэтэй байх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрэв. Үүнд: 1. Багшийн тухайн мэргэжлийн мэдлэг
2.Заах арга
3.Харилцааны соёл
4.Оюутны үнэлгээ
5.Сургалтын техник хэрэгсэл ашиглалт
6.Цаг ашиглалт
7. Биеэ авч яваа байдал
3.Багшийн тухайн мэргэжлийн мэдлэг гэсэн үнэлгээний хуваарийн шатлалын итгэх интервал, багшийн цаг ашиглалт гэсэн үнэлгээний хуваарийн шатлалын илтгэх интервал тэнцүү байгааг үндэслэн багшийн тухайн мэргэжлийн мэдлэг, заах арга, оюутны үнэлгээ гэсэн хуваарийн шатлалыг 5, харилцааны соёл, сургалтын техник хэрэгсэл ашиглалт, биеэ авч яваа байдал, цаг ашиглалт гэсэн хуваарийн шатлалыг 3 байхаар тогтох нь зүйтэй гэж үзэж байна.
4.Бидний боловсруулсан аргачлалын дагуу багшийн ажлыг янз бүрийн түвшинд бодитой үнэлэх бүрэн боломжтой гэсэн дүгнэлтэд хүрч бидний дэвшүүлсэн таамаглал батлагдсан болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 213
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :