Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Байгалийн цогцолборт газрын хөрсний доройтлыг судалсан дүн (Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын жишээн дээр)



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 3590
Хамгаалсан он : 2017
Түлхүүр үг : Тусгай хамгаалалттай газар нутаг, газрын доройтол, хөрсний элэгдэл, эвдрэл, цөлжилт, хөрсний физик, химийн шинж чанар

Аннотаци

Сүүлийн үеийн албан бус мэдээгээр ойролцоогоор 1.5 сая гаруй хүн оршин сууж байгаа нийслэл Улаанбаатар хотын иргэдийн амарч, үйлчлүүлэх өдөр тутмын давтамжтай хөдөлгөөний хэлбэр энэ нутагт зонхилох болсноор тус цогцолбор газарт амралт, аялал жуулчлалын баазууд болон гэр буудлуудын тоо нэмэгдэж, гэр буудлуудыг суурин иргэд болон суурин орчим нутагладаг малчид нөхөрлөл байгуулан ажиллуулдаг ба улирлын чанартайгаар (V-X сар хүртэл) үйл ажиллагаа явуулж байна. Гэр буудлуудын тоо өсөхийн хэрээр байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөө нэмэгдэн, байгаль орчны доройтол, бохирдол, экологийн тэнцвэрт байдал алдагдаж байна. Тухайлбал, хог хаягдал, гол, горхины усны бохирдол, хөрс болон бэлчээрийн доройтлоос гадна газар сайгүй эмх замбараагүй хашаа хатгаснаар тус газрын өнгө төрх ихээхэн өөрчлөгдөж байна.
Тус цогцолборт газарт дотоодын амрагч, жуулчид хамгийн ихээр очиж үйлчлүүлдэг бөгөөд тус газраар үйлчлүүлэх гадаадын жуулчдын тоо ч мөн жилээс жилд нэмэгдэх болсон. Тухайлбал сүүлийн 4 жилд Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутагт аялсан гадаадын жуулчдын судалгаанаас харахад тэдний
52.5 % нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт аялсан байгаа ба хамгийн их амрагч, жуулчид амарч, үйлчлүүлдэг нэлээд ачаалалтай газар болох нь харагдаж байгаа юм.
Сүүлийн жилүүдэд тус цогцолборт газар хүн ам, машин техникийн хөдөлгөөн, малын бэлчээрийн хомсдол, зохицуулалтгүй олон салаа зам харгуй зэрэг байгаль орчинд халгаатай олон үйл ажиллагаанаас болж хөрс, хөрсөн бүрхэвч элэгдэж, эвдрэхээс гадна ургамлын зүйлийн бүрдэл хомсдож газрын доройтол эрчимтэй явагдах болсон. Ийм учраас бид энэхүү газрын доройтолд өртөх болсон учир шалтгааныг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоох, цаашид хэрхэн хамгаалах санал, зөвлөмж боловсруулах зорилгоор уг сэдвийг сонгосон. Бидний судалгааны ажлын гол зорилго нь тусгай хамгаалалт бүхий байгалийн цогцолборт газрын ашиглалтын нөхцөлөөс хамаарч хөрсний шинж чанарт гарч буй өөрчлөлт, доройтлыг зарим үзүүлэлтээр судалж тогтооход оршино.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 465
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД