Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Зэсийн баяжмалын чанарт нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа



Салбар : Инженерийн ухаан, технологи , 2.11 Бусад инженерчлэл, технологи
Улсын дугаар : 3829
Хамгаалсан он : 2019
Түлхүүр үг : хүдэр, урвалж, эрдэс, төмөр, хар тугалга, хөнгөн цагаан, хүнцэл, мөнгө

Аннотаци

Диссертацийн 1-р бүлэгт баяжмалын чанарт нөлөөлөх хүчин зүйлүүдээс голлох хамааралтайг сонгон дүн шинжилгээ хийхийн тулд баяжуулах технологийн процессын тоо чанарын үзүүлэлтүүдийг хамруулсан мэдээллийн сан байгуулсан. Ордын хүдэр олборлох, баяжуулах технологийн үзүүлэлтүүдээр хүдэр дэх зэсийн агуулгын стандарт хазайлтыг баяжмалын гарц, зэс авалт, хаягдал, баяжмал дахь зэсийн агуулгын стандарт хазайлттай хамааруулан шинжилж эдгээр нь хүчтэй хамааралтай (0,75-0,97) бөгөөд хүдэр дэх зэсийн агуулгын жигдрүүлэлтийг сайжруулах зайлшгүй шаардлага буйг тогтоов. Мөн хам баяжмалын чанар зэсийн баяжмалын чанарт шууд нөлөөлөх хамааралтайг тогтоов. Баяжмалын чанар, түүнд нөлөөлөх хүчин зүйлүүд нь хоорондоо шугаман бус хамааралтай бөгөөд математикийн тусгай аргуудаар тэдгээрийг оновчлох шаардлагатайг тогтоов.
Диссертацийн 2-р бүлэгт хүдэр баяжуулах технологийн янз бүрийн горимын нөхцөлд гаргаж авсан 5000 гаруй өгөгдлийг ашиглан хам баяжмал дахь зэс авалт, зэсийн баяжмал дахь зэсийн агуулгыг хамгийн дээд хэмжээнд хүргэх оновчлолын бодлогын хоёр загварыг гарган алгоритмаа тодорхойлж, Matlab програм ашиглан локаль шийдүүд олох замаар баяжмалын чанарт нөлөөлөх хүчин зүйлүүдийн оновчтой шийдүүдийг олсон. Оновчтой шийдүүдээс хүдэр дэх зэсийн анхдагч эрдсийн агуулга нь хамгийн их (
84.3%) байхад хам баяжмал дахь зэс авалт, зэсийн баяжмал дахь зэсийн агуулгыг өнөөгийн төлөвлөсөн хэмжээнд барьж ажиллах боломжтойг харуулсан. Мөн хүдэр дэх зэсийн анхдагч эрдсийн агуулга нь 50-60%, 60-70%, >70% үед зэсийн баяжмалын чанар, зэс авалтад гол нөлөөлөх хүчин зүйлсийг эконометрикийн аргыг ашиглан тогтоов. Технологийн өнөөгийн горимд хүдэр дэх хар тугалга (Pb), хүнцэлийн (As) агуулгын өсөлт нь баяжмалд тэдгээр элементүүдийн өсөлтийг дагуулж байгаагаас сульфид хэлбэрээр орших эрдсүүд баяжмалд бүгд ялгарч, тэдгээрийг тус тусад нь багасгах боломжгүйг тодорхойлов.
Диссертацийн 3-р бүлэгт оновчлолын үр дүнгүүдийг ашиглан лабораторийн туршилт явуулав. Туршилтаар хүдэр дэх зэсийн анхдагч эрдсийн агуулга ба хүдрийн бус эрдсийн (хөнгөн цагааны исэл, цахиурын исэл) өсөлт бууралт нь хам баяжмалын чанар ба зэс авалтад үзүүлэх нөлөөллийг хүдэр нунтаглах хугацаанаас хамааруулан тогтоов.
Диссертацийн 4-р бүлэгт хүдэр дэх зэсийн агуулгын жигдрүүлэлтийг хүдрийн агуулгын дундажлалын коэффициентээр үнэлж тооцох автомат системийг Эрдэнэт үйлдвэрт нэвтрүүлж, хүдэр дэх зэсийн агуулгын стандарт хазайлтыг 26,3%-р бууруулж баяжмал дахь зэсийн агуулгын тогтворжилтийг хангав. Ил уурхайн хүдэр олборлолтын төлөвлөлт, гүйцэтгэлийг хянах системийг хүдрийн эрдсийн мэдээллийн сантай холбосон. Хүдэр дэх зэсийн анхдагч эрдсийн агуулга, исэлдлийн зэргийг цаг хугацаа алдалгүй мэдээлэх цахим систем нэвтрүүлснээр мэдээллийн хоцрогдлыг арилгах, оновчлолын загварыг ашиглах практик ач холбогдолтой.
Ерөнхий дүгнэлт:
1.Ил уурхайд олборлох, Баяжуулах үйлдвэрт боловсруулах хүдрийн агуулгын жигдрэлтийг сайжруулж,
24.4 тэрбум төгрөгийн үр ашиг олов.

2.Хам баяжмал дахь зэс авалт ба зэсийн баяжмалын чанарыг хамгийн их байлгах технологийн хүчин зүйлүүдийн оновчтой шийдийг параллелепипед хязгаарлалттай квадрат програмчлалын бодлого хэлбэрээр томъёолж, 6 алхамт алгоритм дэвшүүлэн градиентийн проекцийн аргаар тооцов.

3.Технологийн хүчин зүйлүүдийн оновчтой шийдүүдийн үр дүнгээр лабораторийн туршилт явуулж зэс молибдений хүдрийн хам баяжуулалтын технологийн үзүүлэлтэд металл бус эрдсийн нөлөөллийг тооцож, бусад судлаачдын гаргасан хүдрийн бус эрдсийн үүсэл хувирлын онолын загварыг тодотгов.

4.Зэсийн баяжмалын гарцад хүдрийн ба хүдрийн бус эрдсүүдийн нөлөөллийг тооцсон төлөвлөлтийн загвар боловсруулав.

5.Судалгааны ажлын үр дүн (оновчлолын загвар, алгоритм)-гээр дотоод мэдээллийн санг ашиглах программ хангамжийг боловсруулж, технологийн процессыг удирдах үзүүлэлтүүдийг автоматаар тооцох дотоод сулжээнд нэвтрүүлэв.

6.Боловсруулсан математик загварууд нь зэсийн баяжмал дахь ашигт-дагавар (мөнгө, рений) ба торгуульт (хүнцэл, хар тугалга, фосфор, ) элементүүдийг тодорхойлж хянах, худалдааны шаардлагыг хангах боломжийг олгон ордыг иж бүрэн ашиглан эко системийг хангахад чухал ач холбогдолтой.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 383
Сүүлийн сард 13
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :