Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хос замт гуурсаар мэдээгүйжүүлэг хийсэн үр дүнгийн судалгаа



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3833
Хамгаалсан он : 2018
Түлхүүр үг : Нэг талын уушгины амьсгал (НТУА), Цээжний хөндийн мэдээгүйжүүлэг (ЦХМ), Уушги шалчийлгах (УШ), Зохиомол амьсгал (ЗА)

Аннотаци

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2015 оны тайлан мэдээнд амьсгалын замын өвчлөлийн улмаас нэг жилд
3.2 сая хүн, үүнээс уушгины хавдраар (цагаан мөгөөрсөн хоолой болон гуурсан хоолойн хорт хавдар) 1.7 сая хүн нас барсан нь бүртгэгдсэн байна.1 ХСҮТ-д 2016 оны байдлаар цээжний хөндийн мэс заслын 325 тохиолдлын
38.5% ( 63% нь уушги, голтын мэс засал, 37% нь улаан хоолойн мэс засал)-д нь хос замт гуурс ашиглан мэдээгүйжүүлэг хийсэн байна.2 Хос замт гуурс ашиглан мэдээгүйжүүлэх нь зөвхөн хавдрын бус зүрх судас, уушги, цээжний мэдрэлийн мэс заслын үед түгээмэл хэрэглэгддэг арга болох нь дэлхийн нийтийн практикаас тодорхой харагдаж байна.10 ХСҮТ-д 2005 оноос өмнө цээжний хөндийн мэс заслын үед өвчтөний ерөнхий мэдээгүйжүүлэгт цагаан мөгөөрсөн хоолойн энгийн гуурс хэрэглэдэг байсан үед мэс ажилбарын хүрц хангалттай бус байх, мэс засал хийгдэж буй өвчтөний уушгийг хүчээр шалчийлган шахах, мэс заслын үед болон мэс заслын дараа зүрхний үйл ажиллагаанд нэмэлт ачаалал өгөх, уушги гэмтэх, мөн гуурсан хоолой цус, цэр, салст болон бусад эмгэг агууламжаар бөглөрөх, дээрх эрсдэлүүдээс үүдэн мэс ажилбар хийгдэх болон эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлэх хугацаа уртсах, хүндрэл гарах, нас барах зэрэг асуудлууд гарсаар байлаа. Монгол хүнд хос замт гуурсаар мэдээгүйжүүлэг хийсэн үр дүнгийн талаар судалгааны ажил хомс байлаа. Иймд хос замт гуурсаар мэдээгүйжүүлэх аргыг мэс заслын практикт хэрэглэж үр дүнг тооцох судалгааны ажлыг гүйцэтгэсэн болно. Судалгааны зорилго: Монгол хүнд хос замт гуурсыг байршуулах арга, мэдээгүйжүүлэгийн үед артерийн цусны хийжилтийн өөрчлөлтийг тодорхойлох, түүнд үндэслэн зохиомол амьсгалын
ЭРДЭМТЭН АСУУЛГА
/БОЛОВСРОЛЫН ДОКТОР/
4
хэлбэрүүдийг сонгох Хэрэглэгдэхүүн, арга зүй: Энэхүү судалгааг Хавдар Судлалын Үндэсний Төвд цээжний хөндийн мэс засалд хос замт гуурсаар мэдээгүйжүүлэлт хийж, судалгаанд хамруулах шалгуур үзүүлэлт хангасан 160 өвчтөнг судалгааны бүлэгт, III эмнэлгийн Зүрх Судасны мэс заслын тасагт ердийн гуурсаар мэдээгүйжүүлэгт орсон 160 өвчтөнийг харьцуулах бүлэгт хамруулав. Судалгаанд өвчтөний ерөнхий мэдээлэл, мэдээгүйжүүлгийн явц, хос замт гуурсны байршил, хэмжээ, хоёр болон нэг талын уушгины эзлэхүүн, хоёр болон нэг талын уушгиар мэдээгүйжүүлсэн өвчтөний артерийн цусны хийн шинжилгээ (PaO2, PaCO2, SaO2, PH), зохиомол болон дэмжлэгт амьсгалын (CPAP, PEEP, PSV, PCV, ACV, CMV, SIMV) хэлбэрүүдийг сонгосон үр дүн зэргийг эмнэл зүйн туршилт судалгааны аргаар судаллаа. Үр дүн: 1. Хос замт гуурс ашигласан 160 өвчтөний 78 өвчтөнд нь (
48.75%) 35Fr, 82 өвчтөнд (
51.25%) 37Fr голчтой гуурсыг байршуулсан байна. Хос замт гуурс байршуулан баруун болон зүүн талын уушгины гуурсан хоолойн салаалалт (бифуркаци) нь 155см өндөртэй Монгол хүнд бол
27.68+
2.47см гүнд,165 см өндөртэй бол
28.43+
2.6 см гүнд байрлуулсан. Энэхүү судалгаагаар монгол хүний баруун ба зүүн талын гуурсан хоолойн салаалалтын гүнийг тооцоолсон статистик утга p<
0.004 байгаа нь статистикийн үнэн магадлалтай байж болохыг баталж байна. Хос замт гуурс ашиглан мэдээгүйжүүлэг хийсэн 160 өвчтөний мэс заслын явцад цээжийг нээхэд уушги бүрэн шалчийсан 135 (
84.3%), уушги бүрэн шалчийгаагүй 9 (
5.6%), шалчийлгах боломжгүй 16 (10%) тохиолдол байсан болно.
2. Нэг талын уушгиар мэдээгүйжүүлэх явцад цусан дахь хүчилтөрөгчийн хангамж захын цусанд-
95.09%+1.07, артерийн цусанд
92.65%+
5.69 байв (p<
0.032). Хос замт гуурсыг ашиглан нэг талын уушгиар амьсгалуулах үед амьсгалын тоог нь нэмэгдүүлэх шаардлагатай 91 өвчтөн (
56.8%) гарч байсан бол хоёр талын уушгиар амьсгалуулсан үед амьсгалын тоог өөрчлөх шаардлагагүй 68 өвчтөн (
43.2%) тохиолдсон.
3. Хос замт гуурсыг ашиглан нэг талын уушгиар мэдээгүйжүүлэх мэс заслын явцад бидний судалгаанд хамрагдсан өвчтөнүүдийн амьсгалын замын суурь өвчлөл, нас, мэс заслын төрөл зэргээс хамааран зохиомол амьсгалын хэлбэрийг сонгоход амьсгалын хүрээний даралт, эзлэхүүн, агаарын урсгал зэргийг тооцон мэс заслын үед 84 удаа (
52.5%), мэс заслын дараа 30 (
18.75%) тохиолдолд бүрэн зохиомол ба дэмжлэгт амьсгалыг ашигласан байна. Дүгнэлт: 1. Хос замт гуурсыг цээжний хөндийн мэс заслын мэдээгүйжүүлэгт хэрэглэхдээ 165см өндөртэй Монгол хүнд
28.4+
2.6см-ын гүнд байршуулж, биеийн өндөр өөрчлөгдөх 10см тутамд гуурсны байрлах гүнийг
0.78см-ээр засч өөрчлөх шаардлагатай. Хос замт гуурсаар мэдээгүйжүүлснээр цээжний хөндийд мэс ажилбар хийх талбайг 215-240 см3-ээр нэмэгдүүлж, уушги, зүрхэнд механик ачаалал үүсгэхээс урьдчилан сэргийлж болох нь батлагдлаа.
2. Хос замт гуурсыг ашиглан нэг талын уушгиар мэдээгүйжүүлэг хийх явцад захын цусан дахь хүчилтөрөгчийн хангамж дунджаар
95.09%+1.07, артерийн цусанд
92.65%+
5.69, артерийн цусан дахь хүчилтөрөгчийн болон нүүрс хүчлийн парциал даралтын харилцан хамаарал р<
0.028 байгаа нь мэдээгүйжүүлгийн явцад өвчтөнд хүчилтөрөгчийн дутагдал үүсэхгүй болохыг нотлон харуулав.
3. Хос замт гуурсаар мэдээгүйжүүлэх явцад өвчтөний амьсгалын болон цусны хийн үзүүлэлтүүдийн өөрчлөлтөд үндэслэн бүрэн зохиомол (CMV, IPPV) болон дэмжлэгт амьсгалын хэлбэрүүд (CPAP, SIMV, PEEP) -ийг дангаар ба хослуулан сонгож хэрэглэх шаардлагатай.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 334
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :