Манай ЕБС-д сурлагын үнэлгээнд цахим технологи ашиглах боломж, одоо ашиглаж буй хэлбэрүүдийг харьцуулан судаллаа.
ЕБС-д МХХТ-ийг нэвтрүүлэх чиглэлээр хийгдэж буй үйл ажиллагаануудыг тодруулсан мэдээллээс үндэслэн интернэтэд суурилсан үнэлгээний системийг нэвтрүүлэх өнөөгийн байдалд SWOT шинжилгээ хийлээ.
Сурлагын үнэлгээнд цахим технологи ашиглаж буй өнөөгийн байдал, програмууд, системүүдийг харьцуулсны үндсэн дээр сурлагын үнэлгээнд цахим технологи ашиглах аргачлалыг нэгэн хувилбараар боловсрууллаа. Энэ нь үндсэн гурван үе шатаас бүрдэх бөгөөд сурах, сургах, үнэлэх процессыг хамтад хэрэгжүүлэх боломжтой. Эдгээрийн алхам бүр нь дэс дараалалтай, хоорондоо харилцан хамааралтай ба алхам тус бүрд хийх үйлдлийг тодорхойлсон.
Бид өөрсдийн боловсруулсан аргачлалд тулгуурлан, интернэтэд суурилсан үнэлгээний системийн эх хэл дээрх программын хувилбар боловсруулах зорилго тавин ажиллаж, iTest1.0 системийг хөгжүүллээ. iTest1.0 нь локал сервер, интернэтийн вэб сервер (IIS) дээр суурилсан, суралцагч уг системд интернэт сүлжээ бүхий боломжит байрлалаас дуртай цагтаа хандаж, зайн хол ойроос хамаарахгүйгээр өөрийгөө үнэлэх, суралцах боломжтой.
Манай улсын ЕБС-иудад сурлагын үнэлгээнд хэрэглэж байгаа системүүдээс iTest1.0 систем нь түвшинтэй тест үүсгэх, асуултын хариулт бүрт оноо өгөх, даалгавар бүр цонхонд нэг нэгээр хугацаатай гарч ирэх, сурагч түвшинтэй тестээр орж өөрийгөө хэдэн ч удаа сорьж болох, даалгаврын зөв хариултын тайлбарын мэдээллийг авснаар суралцах үйл явцыг зайнаас дэмжих боломжтой зэргээрээ давуу талтай гэж үзэж байна. Программын загвар нь монгол хүний оюун ухаанаар бүтээгдсэн, цаашид өргөтгөн хөгжүүлэх, сайжруулах боломжтой. iTest1.0 системийн туршилт судалгааны үр дүнд интернэтэд суурилсан үнэлгээний систем нь сургалтад ашиглах нэгэн жишээ үнэлгээний систем бөгөөд түүнийг ЕБС-ийн практикт нэвтрүүлэн хэрэгжүүлэх боломжтой.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0