Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хүүхдийн хэл ярианд үүсмэл үг үүсэх онцлог зүй тогтол



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3065
Хамгаалсан он : 2014
Түлхүүр үг : хэлэхүйн онтогенез, туршилт судалгаа, хэлний чадвар, сэтгэхүй, тодорхойлт

Аннотаци

Хүүхдийн хэлний тогтолцоо бүрэлдэх зүй тогтол, түүний хэлэхүйн зорилго, хэлний ухаарлын төлөвшилт зэрэг асуудлыг орчин цагийн хэлшинжлэлийн хүн төвтэй судалгааны чиглэлийн үүднээс судлах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Хүүхдийн хэл судлал нь өөрийн хөгжлийн орчин үеийн шатандаа «хүний хэлний чадвар төлөвшилтын талаарх бие даасан шинжлэх ухааны салбар болж байгааг тэмдэглэх нь зүйтэй»[Юрьева, 2006, 10]. Сүүлийн 10 жилд хэлшинжлэлд үүсмэл үг бүтээх механизмийг илрүүлэх асуудал нь амин чухал хэвээр байна. Дээрх судалгаа нь хэлбэр-утгын холбоо болон ижилсэх холбооны үндсэн дээр үгийн утгыг ойлгох чадвар ярилцагсдад төлөвшсөн байдаг хүүхдийн хэлний жишээн дээрх үг бүтээх механизмыг илрүүлэх оролдлого хийсэн нь судалгааны чухал нь оршино.
Монгол хүүхдүүдийн эх хэлээ эзэмшиж буй талаар нарийвчлан судалсан судалгаа түгээмэл биш байна. Гэвч сүүлийн үед сургуулийн өмнөх насны хүүхдийн сэтгэл зүй, ярианы чадварын талаар судалгаа гарч байгааг үгүйсгэх аргагүй.
Харин профессор Ж.Баянсан угсаа-сэтгэц-хэлшинжлэл, хэл соёл, танин мэдэхүйн холбогдолтой цуврал өгүүллүүд (“Хэл соёл сэтгэлгээ” УБ.,2002), профессор Б.Чулуундоржийн “Когниц, сэтгэл судлал, мэдлэгийн онол” (2002), “Когнитив хэл шинжлэл” [2003], “Хэл судлалд шинэчлэл хийх цаг нь болжээ” (2009) зэрэг бүтээлүүдийг онцлон дурьдаж байна. Үүнээс гадна Т.Цэндсүрэн “5-7 настай хүүхдийн оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийн хамаарлыг судалсан нь” [2006], Ц.Баттуяа “Боловсролын тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдийн хөгжлийг судалсан нь” /цэцэрлэгийн 4-7 настай хүүхдийн жишээн дээр/ [2006], Ц.Наранцэцэг “Хүүхдийн утгын уялдаатай ярих чадварын судалгаа” [2007], Ц.Оюунгэрэлийн “Гурав хүртэлх насны хүүхдийн хэл ярианы хөгжилд үзүүлэх орчны нөлөөлөл” [2004] зэрэг судалгаа гарч тэдгээрт бага насны хүүхдийн эх хэлээ эзэмших асуудлыг нас тус бүрээр нь тусгайлан судлахыг зорьсноороо бидний судалгааны ажилтай зарим талаараа холбоотой байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 363
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :