Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол орны говь, хээрийн зарим нутгийн тоосны агууламж, шилжилт, цаг уурын нөхцлийн хамаарал.



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3398
Хамгаалсан он : 2016
Түлхүүр үг : РМ10, РМ2.5 тоос, тоосонцор; масс агууламж; шороон шуурга; тоосны босоо тархац; тоосны замнал; тоосны шилжилт; салхины хурд; алсын бараа харагдац; шалгуур утга; хөрсний механик бүрэлдэхүүн;

Аннотаци

Судалгаандаа говийн бүст орших Дорноговь аймгийн Замын –Үүд, Сайншанд, Эрдэнэ, Өмнөговь аймгийн Даланзадгад, Говь-Алтай аймгийн Алтай, хээрийн бүст орших Өвөрхангай аймгийн Арвайхээр, Хэнтий аймгийн Өндөрхааныг сонгон авсан. Энэ 7 хотын өртөөний 2009-2014 оны PM10 (PM
2.5) тоосны агууламж, алсын бараа харагдац, салхины хурдыг ашигласан.
Тоосны агууламжийн хоногийн явцад 2 их, 2 бага утга илэрч байгаа бөгөөд энэ нь өвөл, хавар, намартаа тод илрэлтэй байв. Жилийн дундаж нь Монгол орны агаарын чанарын жилийн дундаж стандарттай (РМ10=50 мкг/м3) ойролцоо буюу түүнээс бага гарч байна. Судалгаандаа 2011 оны 4 дүгээр сарын 29-нөөс 5 дугаар сарын 03-нд ажиглагдсан шороон шуурганы сонгон авч зүүнхойд Азийн агаарын массын замналыг HYSPLIT загвараар тодорхойлсон. Энэ шороон шуурганы үед PM10 тоосны агууламжийн их утга 4 дүгээр сарын 29-нд Монголд 4992 g/m3 , 4 дүгээр сарын 30-нд Хятадад 2484 g/m3, 5 дугаар сарын 02-нд Солонгосод 1025 g/m3 , Японд 483 g/m3 тус тус хэмжигдсэн. Шороон шуурганы үеийн тоосны босоо тархац Замын-Үүд орчинд 1.5 км, Сөүл орчинд
2.5 км, Токио орчинд
3.0 км өндөрт хүрчээ. Судалгаагаар РМ10 тоосны агууламж, салхины хурд, алсын бараа харагдацын хамаарлын эмперик тэгшитгэлүүдийг гаргав. Хэвийн (шороон шуурганы өмнө ба хойно) болон шороо тоостой (шороон шуургатай) нөхцлийн аль ч тохиолдолд агаар мандал дахь тоосны агууламж ихсэхэд алсын бараа харагдац зэргийн хуулиар буурч байгаа нь харагдаж байна. РМ10 тоосны агууламжийн босго утга, салхины хурдны томъёогоор шороон шуурга эхлэх салхины хурдыг үнэлсэн.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 277
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :