Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Автомашины засвар үйлчилгээний зохион байгуулалтыг боловсронгуй болгох



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 3047
Хамгаалсан он : 2014
Түлхүүр үг : Нийтийн үйлчилгээний онол, Фурьегийн цуваа, Автомашины засвар үйлчилгээний төвийн шинжилгээ төлөвлөлтийн програм, дугуйн холхивчийг дуу чимээгээр оношлох, дугуй эргүүлэх төхөөрөмж

Аннотаци

Автомашины зах зээлд өрсөлдөх чадвар, ашиглалтын үеийн найдвартай ажиллагааг хангахад засвар үйлчилгээний ажлын зохион байгуулалт, технологи чухал юм. Европ, Америк төдийгүй манай хөрш орнуудад засвар үйлчилгээний байгууллага нь фирмийн зохион байгуулалтын хэлбэрийг хэрэглэдэг.
Монголд фирмийн дилерийн үйлчилгээг хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт “John Deere”, уул уурхай, зам барилгын салбарт “CAT”, автомашины салбарт “Subary”, “Hyundai”, “Kia” “Nissan” гэх мэт олон брэндүүд нэвтрүүлж байна.
Иймд манай орны автомашины засвар үйлчилгээний төвийн зохион байгуулалтын хөгжлийн хандлага бол фирмийн дилерийн үйлчилгээ байна гэж үзэн ийм төрлийн зохион байгуулалттай ажилладаг “Ниссан сервис” төвийг судалгааны баазаар сонгож авлаа.
Мөн засвар үйлчилгээний төвд орж ирж буй захиалгын 25% явах ангитай холбоотой байна. Энэ нь манай орны замын нөхцөл, цаг уурын байдал болон автомашины насжилтаас шалтгаалж байна Ер нь автомашины дугуйн булны холхивчийн эвдрэл нь эдэлгээний хугацаанаас хамааран “үечлэлтэй” болон “санамсаргүй” гэсэн хоёр хэлбэрээр гардаг. Дээрх нөхцөлтэй уялдан холхивчийн үечилсэн байдлаар үүсэж байгаа элэгдлийн төлөвийг дуу чимээгээр нь оношлож, үлдэгдэл нөөцийг тодорхойлох аргачлал боловсруулах шаардлагатай гэж үзлээ.
Судалгааны ажлын зорилго
Автомашины засвар үйлчилгээний төвд орж ирж байгаа захиалгын төрөл, давтамж, хөдөлмөр зарцуулалтыг судлаж, төвийн ажлын зохион байгуулалт, төлөвлөлтийг боловсронгуй болгох замаар засвар үйлчилгээний, менежмент, технологийг сайжруулах.
Судалгааны ажлын зорилтууд
1. Автомашины засвар үйлчилгээний төвд орж ирж байгаа захиалгын төрөл, давтамжид шинжилгээ хийж төрөлжүүлэх.

2. Нийтийн үйлчилгээний онолын аргыг хэрэглэн автомашины засвар үйлчилгээний төвийн захиалгын төрөл, давтамж зэрэгт шинжилгээ хийх.

3. Автомашины засвар үйлчилгээний төвийн үйлчилгээний төлөвлөлтийг Фурьегийн цуваагаар хийж аргачлал боловсруулах.

4. Захиалгын бүртгэл, төлөвлөлтийн ажлыг сайжруулах програм боловсруулах.

5. Автомашины дугуйны булны холхивчийг дуу чимээгээр оношлож, үлдэгдэл нөөцийг тодорхойлох.
Судалгааны объект: Суудлын автомашины засвар, үйлчилгээний төв
Судлах зүйл: Автомашины засвар үйлчилгээний төвд ирж байгаа захиалга, үзүүлж байгаа үйлчилгээ
Судалгааны арга: Нийтийн үйлчилгээний онолын олон сувагт хүлээлттэй системийн хэрэглээ, фурьегийн цувааг ашиглаж төлөвлөлт хийх арга, корреляцийн шинжилгээ, харьцуулалт, хэмжилтийн арга
Судалгааны шинэлэг тал
1. Төв дээр явагдаж байгаа засвар үйлчилгээний ажлын хэлбэрийг олон сувагтай хүлээлттэй системд өрнөж байгаа Марковын процесс гэж үзэж орж ирэх захиалгын тоо, дараалалд хүлээх хугацаа, системд үйлчлүүлэх машины тоо зэргийн параметрийг тодорхойлсон.

2. Сар улирлын ялгавартай орж ирж байгаа засвар үйлчилгээний ажлыг төлөвлөхөд Фурьегийн цувааг хэрэглэж гаргасан загвар.

3. Засвар үйлчилгээний ажлын зохион байгуулалтыг боловсронгуй болгохын тулд Нийтийн үйлчилгээний онолыг ашиглан гарган авсан үзүүлэлт хамаарлуудын параметр, Фурьегийн цуваа хэрэглэж гарган авсан загварын утгууд зэргийг хяналт, төлөвлөлтийн програм боловсруулах орц болгон ашиглаж Microsoft Visual C# .NET хэлээр бичсэн програм

4. Автомашины дугуйн булны холхивчийн элэгдэх явцыг дуу чимээгээр оношлон үлдэгдэл нөөцийг тогтоож болохыг харуулсан эмпирик тэгшитгэлүүд.
Хамгаалалтад оруулж байгаа зүйл
- Автомашины засвар үйлчилгээний төвийн үйл ажиллагааг шинжлэхэд нийтийн үйлчилгээний онол хэрэглэсэн зарчим.
- Төвийн засвар үйлчилгээний ажлыг Фурьегийн цуваа хэрэглэж төлөвлөх аргачлал
- Төвийн үйл ажиллагааны шинжилгээ, хяналт, төлөвлөлтийг Microsoft Visual C# .NET хэлийг ашиглан боловсруулсан програм.
- Суудлын автомашины дугуйны холхивчийг задлалгүйгээр оношлож, үлдэгдэл нөөцийг тогтоох аргачлал
Сэдвийн ач холбогдол
-Засвар үйлчилгээний ажлын зохион байгуулалтыг Нийтийн үйлчилгээний онолын зарчим хэрэглэн шинжилснээр илүү ачаалалтай байх ажлын байр, эрэлт ихтэй байх захиалгын төрөл, тоог улирлын ялгавартай харьцуулсан мэдээллийн бааз бүрдэнэ.
-Бүртгэл мэдээллийг боловсронгуй болгосноор захиалгыг урьдчилан төлөвлөж бэлтгэлийг хангах боломж олгож байна.
-Боловсруулсан програмыг олон ажлын байртай, төрөлжсөн засварын төвүүд хэрэглэх боломжтой.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 390
Сүүлийн сард 9
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :