Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Уламжлалт Нару-3 үрэл эмийн биологийн идэвхийн судалгаа



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3062
Хамгаалсан он : 2014
Түлхүүр үг : Биологийн идэвх бодис, бактерийн эсрэг идэвх, антиоксидант идэвх

Аннотаци

Үндэслэл
Монголын уламжлалт анагаах ухаанд Нару-3 үрэл эмийг шар усны өвчин, бөөрний хүйтэн өвчин, бөөр бэлхүүсний өвчин, сахуу, боом, нян устгах, үе шархирах зэрэгт хэрэглэдэг. Нару-3 үрэл эмийн бактерийн эсрэг идэвх, бөөрний хүйтэн өвчний судалгааг хийхээр сонгон авлаа.
Зорилго:
Уламжлалт Нару-3 үрэл эмийн биологийн идэвхт нэгдэл, химийн зарим үзүүлэлтүүдийг тогтоох, бактерийн эсрэг идэвх болон биологийн идэвхийг туршилтын амьтан дээр судлах зорилго тавьж ажиллалаа.
Дүгнэлт
1. Судалгаа туршилтын дүнд Нару-3 үрэл эмийн найрлаганд чийглэг
6.3%, үнслэг
5.2%, хүчилд үл уусах үнслэг
2.0%, усанд хандлагдах бодисын хэмжээ
27.6%, аргаах бодис
10.4%, галлийн хүчил
3.95 мг, пиперин
4.67 мг, нийт 44 макро, микроэлементүүд байгааг илрүүлж, хүнд, хортой элементүүдээр бохирдоогүй, экологийн хувьд цэвэр байгааг тогтоов. Мөн чөлөөт радикалыг дарангуйлах идэвхийг тодорхойлоход IC50=
32.1 мкг/мл тундаа хэт исэлдэлтийн процессыг 50% дарангуйлсан нь тус эм антиоксидант идэвхтэй болохыг харуулж байна.

2. Нару-3 үрэл эм нь өвчин үүсгэгч бактер E. coli, S. typhi, S. aureus, B.melitensis омгуудын ургалтыг тодорхой хэмжээний бүс үүсгэн дарангуйлж байсан нь түүний бактерийн эсрэг идэвхтэй болохыг харуулж байна. Уг үрэл эмийг дээрх эмгэг төрүүлэгч бактериудаар үүсгэгдсэн халдварт болон үрэвсэлт өвчнүүдийн үед хэрэглэх боломжтой юм гэсэн дүгнэлтэнд хүргэж байна.

3. Зориудаар бөөрний эмгэг загвар үүсгэсэн хархыг Уламжлалт Нару-3 үрэл эмээр эмчилэхэд, хархны бөөрний холтослог давхаргын үрэвслийн эсийн нэвчдэс багасч, түүдгэнцрийн хатинхайрал цөөрч, тархилаг, холтослог давхаргад үүссэн шүүгдэс харьцангуй багасан, сөнөрлийн процесс буурсан нь Нару-3 эм нь бөөрний гэмтсэн эд эсийг нөхөн сэргээх биологийн үйлдэлтэй болохыг туршилтын үр дүн харууллаа.

4. Судалгаа, шинжилгээ, туршилтын үр дүн нь Уламжлалт Нару-3 үрэл эмийн үйлдвэрлэгчийн фармакопейн өгүүллийг боловсруулж, улсын бүртгэлд оруулах боломжийг бүрдүүлэв.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 501
Сүүлийн сард 25
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :