1. Судалгааны жилүүдийн цаг уурыг ОЖД-тай харьцуулахад хоногийн агаарын хэм 1.6 хэм, ургалтын хугацааны ИДН
125.8 хэмээр нэмэгдэж 3
жилд нэг удаа гандуу болон гантай жил тохиолдсон байна. Цаг уурын дулаарал нь зусах буудайн ургац, чанарын зарим үзүүлэлтэд сөргөөр нөлөөлсөн байна. Жишээлбэл: цавуулгийн агуулалт 1,5%, талхны эзэлхүүн
49.1 см3, талхны үнэлгээ 0,14 баллаар нэмэгдсэн ч ургац
8.2 ц/га-аар, 1000 үрийн жин 1.6 гр-аар, эзэлхүүн жин
7.8 г/л-ээр, гурилын гарц
7.8%-иар буурчээ.
2. Буудайн уураг, цавуулгийн агуулалт эрт болцтой сортуудад их, хэвийн чийгтэй жил болцын бүлгүүдээр ялгаа бага (
13.6-
13.8%,
27.3-
28.0%) байна. Чийглэг жил цавуулгийн агуулалт бага, чанар муу байна. Гурил, талхны чанар чийглэг жил эртийн болцтой сортуудад, хэвийн жил дунд болон дунд оройн болцтой сортуудад, гандуу жил дунд оройн болцтой сортуудад харьцангуй сайн байна. Иймээс чанар сайтай ургац хураан авахын тулд цаг уурын мэдээнд тулгуурлан тариалах сортыг сонгох боломж байна.
3. Зусах зөөлөн буудайн сортуудын ургац болон чанарын үзүүлэлтүүд нь сортын онцлогоос (генотипээс) илүү цаг уураас хамаарсан хувьсамж
ихтэй байна. Ялангуяа ургац нь жилийн цаг уураас хамаарч хувьсамж ихтэй (V=
27.0-
69.0%), болцын бүлгүүдээр дунд зэргийн хувьсамжтай
(10,5-18,08%) байна. Чийглэг жил генотип хувьсамж харьцангуй бага (
12.2%), ургацын потенциал сайн илэрч, болцын бүлгээр ялгаа бага байна.
4. Буудайн чанарын үзүүлэлтүүдийн хувьсамжийг чийгийн ялгаатай нөхцлөөр, болцын 3 бүлгээр авч үзвэл: уураг (V=8-10%), цавуулаг (V=
4.7-
9%), 1000 үрийн жин (V=
6.7-
10.7%), эзэлхүүн жин (V=1.5-3%), гурилын гарц (V=
3.1-
5.5%), талхны эзэлхүүн (V=
4.9-
8.6%), талхны ерөнхий
үнэлгээ (V=
5.4-9%) хэлбэлзлэл бага, ИДК (V=
10.8-
14.7%), гурилын хөөлт (V=
11.1-
17.9%), шилэнцэрийн үзүүлэлтүүд (V=
11.4-
21.2%) дунд зэргийн
хувьсамжтай байна. Иймээс сортуудыг нэг ижил нөхцөлд тарьж, үнэлгээ өгч, хувьсамж багатай үзүүлэлтээр чанарын сонголт хийх нь тохиромжтой.
Зусах зөөлөн буудайн биохими, технологийн чанарын зарим үзүүлэлтийг судалсан дүн Ж. Амарсайхан 121
5. Зусах зөөлөн буудайн чанарын үзүүлэлтүүд нь гадаад орчны хүчин зүйлүүд болон олон генийн харилцан үйлчлэлээр илэрдэг, нийлмэл
шинжтэй байна. Ургац:-ИДК, шилэнцэр, 1000 үрийн жин, гурилын гарцтай эерэг дунд (r=
0.
537., 0,
444., 0,
318.,
0.524), цавуулаг, талхны эзэлхүүнтэй
(r=-
0.446-
0.352) сөрөг дунд, ургалтын хугацаанд орсон тунадас цавуулаг, эзэлхүүн жинтэй сөрөг, дунд зэргийн (r=-0,
327., -
0.373), 7 сарын агаарын
хэм нь: гурилын гарцтай сөрөг дунд зэргийн (r= -0,488) хамааралтай байлаа. Болцын бүх бүлэгт уураг-цавуулаг (r=
0.487**-
0.539**), уураг-седиментаци
X%_チt_x D(r=
0.317-
0.494**), уураг-шилэнцэр (r=
0.352-
0.488**), цавуулаг-талхны эзэлхүүн (r=
0.308-
0.495**) цавуулаг-гурилын хөөлт (r=
0.620**-
0.692**),
ИДК-шилэнцэр (r=
0.529**-
0.695**), гурилын хөөлт -талхны эзэлхүүн жин (r=
0.458**-
0.572**) зэрэг нь эерэг дунд зэргийн хамааралтай байна.
6. Буудайн үр цутгалт, боловсролтын үед 1000 үрийн жин нь хур тунадасны нөлөөнд хэлбэлзлэл харьцангуй багатай, уураг, цардуулын хуримтлал
хэлбэлзлэл ихтэй, уураг буурахад цардуул нэмэгддэг зүй тогтолтой байна.
7. Зусах буудайн ургац болон чанараар шалгарсан сортууд нь хяналт сорттой харьцуулахад га-гаас 0,7-5,5 ц/га илүү ургац өгч, цавуулгийн агуулалтаар -1,8%-иас +6,5%-иар зөрүүтэй, эдийн засгийн хувьд нэг га- гаас 74000-280000 төгрөгийн нэмэлт орлого өгөх боломжийг олгож байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0