Мал аж ахуйн ноосон түүхий эд боловсруулах үйлдвэрлэл нь Монголчуудын хувьд өнө эртний уламжлалт үйлдвэрлэл юм.
Монгол улсад жилд
23.0-
25.0 мянган тонн ноос бэлтгэж байгаагийн 95 орчим хувийг нь бүдүүн ноос эзэлдэг. Бүдүүн ноос нь ноолуур, завсрын үс, сор үс, хялгас гэсэн 4 төрлийн үснээс бүрддэг. Ширхгийн дундаж нарийн нь
32.0-
40.0 мкм байдаг. Нэг хониноос гарах нийт ноосны хэмжээний 35-60 хувийг хялгас, сор үс эзэлдэг учраас бүдүүн ноос нь ширүүн жигд биш байдаг. Иймээс хонины бүдүүн ноосоор хүн амын өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж хязгаарлагдмал байдаг. Монгол хонины ноосоор гэрийн эсгий, эсгий гутал, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Харин Монгол хонины I зэргийн ноосоор II зэргийн ноосыг бага хэмжээгээр хольж цэвэр ноосон хивс үйлдвэрлэдэг. Монгол улс жилд бэлтгэсэн нийт ноосныхоо 10 орчим тонноор нь хивс, эсгий үйлдвэрлэдэг. Үлдсэн 10 гаруй мянган тонныг нь угаагаад БНХАУ-руу экспортод гаргадаг.
Монгол хонины ноосны үнэлэмжийг нэмэгдүүлсэнээр ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэх салбарын болон зах зээлийн цаашдын ирээдүйд чухал ач холбогдолтой. Ноосон түүхий эдийн нөөцөд тулгуурлан шинэ бүтээгдэхүүн хийх, зах зээл бий болгох, үйлвэрлэлээ өргөжүүлэх гарц, малчдын орлогыг ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлэх боломжтой юм.
Монголд 1990-ээд оноос өмнө нэхмэлийн үйлдвэрт цэмбэ, драп, эсгий үйлдвэрлэж байсан. Сүүлийн жилүүдэд манай оронд төдийгүй дэлхийн бүх улс оронд ноос, ноолууран бүтээгдэхүүний хэрэглээ улам бүр нэмэгдсээр байна. Үүнтэй холбогдуулан ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрүүд нэлээд хурдацтай хөгжин түүхий эдийг боловсруулах технологи ч илүү сайжирч байна. “Монгол ноосон даавуу” төслийн хүрээнд одоогийн байдлаар угааж экспортлож байгаа 6000 тонн ноосны хялгасыг ялгаад 1200 тонн хонины ноолуурыг гарган авч үүнээс 960 тонн ээрсэн утас үйлдвэрлэж үүгээрээ 2,5 сая тууш метр цэвэр болон хольцтой ноосон даавуу үйлдвэрлэнэ. Өнөөгийн байдлаар даавууны үйлдвэрлэл манай улсад байхгүйгээс оёдлын салбарын үйлдвэрлэгчид импортын даавуугаар үйлдвэрлэлээ явуулж байна . Манай улсад сургуулийн сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэх 1.3 сая тууш метр хагас ноосон даавууны хэрэгцээ байгаа бөгөөд энэ даавуугаар 520 мянган сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх юм. Мөн үүний зэрэгцээ цэрэг, цагдаа, зэвсэгт хүчний байгууллагын хүрээнд 300 гаруй мянган тууш метр бусад хэрэгцээнд 900 гаруй мянган тууш метр даавууны хэрэгцээ байна. Иймд ноос боловсруулах үйлдвэрийн салбарт шинээр даавууны үйлдвэрлэлийг бий болгосноор дээрх нийгмийн захиалгат хэрэгцээг хангах боломжтой болох юм. Түүхий эд хэдий чинээ сайн байна ээрмэл төдий чинээ сайн болно. Ээрмэл хэдий чинээ сайн байна түүгээр үйлдвэрлэсэн нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн чанартай болно. Ийм учраас ширхэгтийн шинж чанарын үзүүлэлтүүдийг судлаж, өндөр номерийн ээрмэл үйлдвэрлэх, эдийн засгийн, орчин цагийн, дэлхийн бусад чийглэг болон дулаан уур амьсгалтай бүсийн хэрэглэгч, сэрүүн бүсийн хэрэглэгчидэд зориулсан жин хөнгөн , эдэлгээ даах, нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь бидний үүрэг юм.
ЗОРИЛГО: Монгол хонины бүдүүн ноосноос ялгасан ноолуурлаг ширхэгтээр өндөр номерийн ээрмэл, шинэ нэр төрлийн нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн шийдэл боловсруулахад оршино.
ЗОРИЛТ
Монгол хонины бүдүүн ноосноос ялгасан ноолуурлаг ширхэгтээр шаальны зориулалттай ээрмэл үйлдвэрлэх, ээрмэлийн шинж чанарын үзүүлэлтийг тодорхойлох туршилт судалгаа явуулах
Ноосноос ялгасан ноолуурлаг ширхэгтээр өндөр номерийн ээрмэл үйлдвэрлэх боломжийг судлаж, технологийг боловсруулж, ээрмэлийн шинж чанарын үзүүлэлтийг тодорхойлох туршилт судалгаа явуулах
“Ноос-өндөр номерийн ээрмэл-нэхмэл” системийн загварчлал боловсруулж, нэхмэлийн технологийг боловсруулах
Ноосон даавуу үйлдвэрлэх туршилт судалгаа явуулж, даавууны шинж чанарын үзүүлэлтүүдийг тооцооны үзүүлэлттэй харьцуулж дүн шинжилгээ хийх
Шинэ нэр төрлийн нэхмэл бүтээгдэхүүн үйлдэрлэхэд гарах эдийн засгийн үр ашгийг тооцоолох зэрэг болно
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0