Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Таван настай хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг судалсан нь



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2746
Хамгаалсан он : 2012
Түлхүүр үг : Оюун ухаан, бие бялдар, нийгэмшихүй, сурах ерөнхий арга барил, ажиглалтын тэмдэглэл, үнэлгээ

Аннотаци

Сургуульд бэлтгэгдсэн байдал нь хүүхдийн бэлтгэгдсэн байдлаас гадна эцэг эхийн дэмжлэг, хүүхдийг сургуульд бэлтгэж буй цэцэрлэгийн багш, сургуульд хүлээн авч байгаа бага ангийн багшийн бэлтгэл гэсэн өөр хоорондоо уялдаа холбоо бүхий бүрэлдэхүүн хэсгүүдээс бүрдсэн цогц үйл ажиллагаа тул хүүхэд, багш, эцэг эх гэсэн 3 чиглэлээр судалгаа явуулсан.
5 настай хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг зөвхөн бие бялдар эсвэл оюун ухаан гэхчилэн салангид байдлаар бус, харин бие бялдар, эрүүл мэнд, сэтгэхүй, хэл яриа, нийгэмшихүйн хөгжлийг цогцод нь илрүүлж чадахуйц иж бүрэн шалгуур үзүүлэлт бүхий аргазүй (Хяналт үнэлгээний дэвтэр)-ээр үнэлсэн.
5 настай хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлын нийт үзүүлэлт жилийн эцсээр хот, орон нутгийн байршлаас хамааралгүйгээр өндөр (84-92%) байгаа нь хичээл, үйл ажиллагааны туршид багш, хүүхдийн хөгжилд гарч байгаа ахиц өөрчлөлтийг ажиглан тэмдэглэж, системтэй үнэлж, тасралтгүй ажилласан сургах туршилтын үр дүн, түүнчлэн эцэг эхийн энэ талаарх ойлголт, мэдлэг сайжирсан байдал, хамтран ажилласны үр дүн юм. Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ суралцахад бэлэн эсэхийг үнэлэх арга зүйд суралцсан. Үүний үр дүнд хүүхдээ сургуульд бэлтгэж дэмжсэн байдал 84%-тай болж жилийн эхэнтэй харьцуулбал 19% өссөн байна. Хүүхдийг сургуульд бэлтгэх нь зөвхөн боловсролын үйлчилгээ үзүүлдэг цэцэрлэг, сургуулийн үүрэг гэсэн явцуу ойлголт бус гэдгийг эцэг эх, асран хамгаалагчдын ойлголт мэдлэг дээшилсэн байдал, хүүхдэдээ хандах хандлага, ажиллах арга барил, тогтвор суурьшилтай амьдралын хэв маяг, үнэлгээний аргазүйг эзэмшсэн чадвараар тус тус нотлогдож байна. Эндээс хяналт үнэлгээний дэвтэр нь хүүхдийн хөгжилд ахиц гарахад, багш, эцэг эхчүүдийн хүүхдээ сургуульд бэлтгэх талаарх ойлголт, мэдлэг, чадварт нөлөөлөхүйц үнэлгээний хэрэглүүр болохыг судалгааны үр дүн харуулснаар бидний дэвшүүлсэн зорилго, зорилтоо биелүүлсэн гэж үзэж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 914
Сүүлийн сард 31
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

. 2/8/2021 12:37:53 PM


Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :