Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Малын үржлийн албаны бүтэц, тогтолцоог малын тоо, чанар, ашиг шимийн зарим үзүүлэлттэй холбон судалсан нь



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 2748
Хамгаалсан он : 2012
Түлхүүр үг : бүртгэл, сүргийн бүтэц, хээлтэгч мал, эрлийз мал, ноос, ноолуур, мах, арьс

Аннотаци

Монгол улсад малын үржлийн ажил эрхлэх мэргэжлийн албыг үүсгэн байгуулж түүний ажил, үйлчилгээг төлөвшүүлэн хөгжүүлсэн өнгөрсөн 90 шахам жилийн түүхэн замнал, мал аж ахуйн салбар, улс орны эдийн засгийн хөгжилд үзүүлсэн нөлөө, хувь нэмрийг судлан шинжсэний үндсэн дээр дараах дүгнэлтийг хийлээ.
1. Монгол улсад малын үржлийн ажил, үйлчилгээ, бүтэц тогтолцоог нийгмийн байгуулалтын үе шатуудтай холбон дараахь 3 үе шат болгон хувааж үзэх нь зүйтэй байна. Үүнд:
1. Үндэсний ардчилсан хувьсгалыг хамарсан 1924-1960 он буюу Монгол улсад малын үржлийн алба үүсч хөгжсөн I үе шат

2. Социалист тогтолцоог хамарсан 1961-1990 он буюу монгол улсад малын үржлийн алба хөгжиж бэхжсэн II үе шат

3. Зах зээлийн эдийн засгийн шилжилтийг хамарсан 1991- 2010 он буюу Монгол улсад малын үржлийн алба шинэ тогтолцоонд шилжсэн III үе шат.

2. Бидний ангилан үзсэн I үе шатанд Малын үржлийн албаны бүтэц тогтолцоо 2 удаа өөрчлөгдөж 1960-1970 онд байсан бүтэц тогтолцоо олон жил тогтвортой хадгалагдан улс, аймаг, сум, баг, малчны суурь бүрт хүрч үйлчилдэг байсан тул энэхүү бүтцийг Малын үржлийн албаны хамгийн тогтвортой хэмээн тодорхойлж байна. Харин II үе шатанд Малын үржлийн албаны бүтэц тогтолцоо 3 удаа өөрчлөгдөн 1977 -1983 онд хуучин бүтэц дээр малын чанар сайжруулах, зохиомол хээлтүүлэг хийх чиг үүрэг бүхий байгууллага, үржлийн зоотехникч, зохиомол хээлтүүлгийн техникч нарын орон тоо шинээр бий болгосон нь малын үүлдэрлэг байдлыг сайжруулах, нэгжийн ашиг шимийг нэмэгдүүлэхэд бүтцийн хувьд оргил үе шат байжээ. Энэ бүтэц нь 1992 оныг хүртэл үндсэндээ хадгалагдсаар ирсэн ба түүний гол онцлог нь малын үржлийн алба доороо бат суурьтай, хөл сайтай, прамид хэлбэртэй байсан гэж үзнэ.
Зах зээлийн тогтолцоонд шилжсэн үеийн буюу III үе шатанд мал хувьчлагдаж өмчийн хэлбэр үндсээрээ өөрчлөгдсөн 1992 оноос хойш малын үржлийн албаны бүтэц тогтолцоо бүрэн эвдэрч сум, баг дахь тулгуур хөл нуран унасан гэж тодорхойлж болох юм. Иймээс ч малын чанарыг сайжруулах, нэгжээс авах ашиг шимийг нэмэгдүүлэх асуудал малаа хувьчилж авсан малын эзэн малчин хүн, малчин өрх л өөрөө хариуцахаас өөр ямарч бүтэцгүй болсон үе. Энэ үе шатанд Малын үржлийн албаны бүтэц тогтолцоо 8 удаа өөрчлөгдөн Засгийн газрын хэрэгжүүлэгч, тохируулагч агентлагууд үүсч хөгжин учир зүйгээ олж ядан явсаар 2010 оноос “Монгол мал” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, төрөөс мал аж ахуйн талаар дорвитой бодлого чиглэл гаргасан нь шинэ бүтэц тогтолцооны онцлог үйл явдал бөгөөд 1980 оны хамгийн оновчтой бүтэц, үйл ажиллагаанд эргэж шилжих нөхцөл бүрдлээ хэмээн дүгнэж байна.

3. Малын тоо сүргийн бүтцийн хувьд малын үржлийн албаны бүтэц тогтолцоо ямар байснаас үл хамааран хөгжлийн аль ч үе шатанд байнга динамикаар өссөөр иржээ. Монгол улс 1921-1930 онд 18,7 сая малтай байсан бол бидний судалгаагаар I үе шатны эцэст буюу 1960 онд 21,6 сая, II үе шат буюу 1990 оны эцэст 25,8 сая, харин Малын үржлийн албаны бүтэц тогтолцоо бүрэн задарсан сүүлийн 20 жилийн буюу III үе шатны төгсгөл 2010 онд дунджаар 30,9 сая малтай болсон нь үүнийг нотлож байна.

4. Таван төрлийн малын нийт сүрэгт эзлэх хувь эхний 2 шатанд (1920-1960, 1961-1990 он) тэмээ дундажаар 2,5-3,0 хувь, адуу 9 орчим хувь, үхэр 9,4-10,0 хувь, хонь 58,4-58,7, ямаа 19,7 хувь байснаа 1991 оноос хойш буюу III үе шатанд дээрх дараалалаар тэмээ 1,0%, адуу 7,6 %, үхэр 8,8 хувь болж буурсан бол хонь 45,9 хувь болж 12 пунктээр цөөрч, ямаа 36,6 хувь болж тоо нь бараг 2 дахин нэмэгджээ. Эндээс харахад төрийн тодорхой бодлоготой, малын үржлийн алба тогтвортой байсан тэр л үеүүдэд таван хошуу малын нийт сүрэгт эзлэх хувь үндсэндээ тогтвортой байж, харин малын үржлийн албаны тогтолцоо алдагдсан сүүлийн 20–хон жилийн дотор хамгийн таваарлаг малд тооцогддог тэмээ , үхэр, хонины эзлэх хувь эрс буурч, ямааны эзлэх хувь огцом нэмэгдсэн байна. Сүрэгт хээлтэгч малын эзлэх хувь, 100 эхээс бойжуулсан төл энэ л дүр зургийг давтаж байна.

5. Зүй бусаар хорогдсон том малын тоо 1921-1960 оны дунджаар жилд 1,7 орчим сая байсан бол малын үржлийн албаны тогтолцоо он удаан жил тогтвортой хадгалагдан төрөөс мал аж ахуйн материаллаг баазад түлхүү анхаарч байсан II үе шатанд буюу 1961-1990 онд зүй бусаар хорогдсон том мал 1,2 сая болж хагас саяаар цөөрснөө мал хувьчлагдсан, малын үржлийн албаны бүтэц тогтолцоо нуран унасан III үе шат буюу 1991-2010 онд зудад нэрвэгдсэн болон зүй бусаар хорогдсон малын тоо их байгаа нь малын тэсвэрт чанар доройтсон, тэжээлийн нөөц буурсан, малын үржлийн албаны бүтэц алдагдсантай холбоотой байна.

6. Мал аж ахуйн бүтээгдэхүүн нь малаас авч буй ашиг шимийн үзүүлэлтийг тодорхойлдог гол шалгуур болж ирсэн юм. Зах зээлийн шилжилтийн жилүүдэд малын үржлийн ажилд мэргэжлийн оролцоо, үйлчилгээ орхигдож зориудын шалгаруулалт, сонгон үржүүлгийн ажил хийгдэхгүй болсноос малын үржил ашиг шимийн зарим үзүүлэлт ноос үйлдвэрлэл нэмэгдээгүй, мах үйлдвэрлэл 1990 –ээд дунджаас буурсан нь малын өсөлтөөс илүү, нэг малаас үйлдвэрлэх ашиг шимийг нэмэгдүүлэх үржлийн бодлого, менежментийг өндөр төвшинд явуулах хэрэгтэйг илтгэн харуулж байна.

7. Мал аж ахуйн материаллаг бааз, хүн хүч, хөрөнгө оруулалтын судалгаанаас үзэхэд 1960-аад оны дунд үеэс үхэр, бог малыг байнгын саравч, байраар 100%, 1990-ээд он гэхэд нийт мал сүргийг хашаагаар бүрэн хангаснаар бод малын
93.5 хувь нь хашаа, байртай, бог мал 1.6 ээлжийн хашаатай болсон байжээ.
1924-1960 оны хоорондох 40 жилд тэжээл үйлдвэрлэлийн нийт хэмжээ
285.5 мянган тн байснаа 1961-1990 оны дунджаар
624.3, өнөөгийн байдлаар
511.7 мянган тонн тэжээл үйлдвэрлэж байгаа нь бодит хэмжээ өөрчлөгдөөгүй мэт боловч нэг малд ногдох тэжээлээр харьцуулбал дээрх дарааллаар
31.5 байснаа
7.3 болж буурсан байна.
Мал аж ахуйн технологийн болон үржлийн ажил, үйлчилгээ үзүүлэх байгууллагад болон хөдөө аж ахуйн нэгдэл, сангийн аж ахуй, тэжээлийн аж ахуйд
1980-аад оны эхэнд дээд боловсролтой 686, дунд боловсролтой 1143 нийт 1829 мал зүйч мэргэжилтэн ажиллаж байсан бол одоо энэ тоо 376 болсон нь нэг малзүйчид ногдох малын тоо дээрх дарааллаар 13 мянга байсан бол одоо 100-аад мянга болж 9 дахин өссөн нь мэргэжлийн боловсон хүчний талаар баримтлах төрийн бодлого алдагдсан болохыг илтгэж байна.
Энэ нь төрөөс мал аж ахуйд сүүлийн 10 жилд оруулсан хөрөнгө оруулалт дундажаар 10 орчим тэрбум төгрөг л байгаагаар батлагдаж байна хэмээн дүгнэлээ.

8. Үржлийн албаны бүтэц, зохион байгуулалт, түүний үйл ажиллагаанд нөлөөлөх хүчин зүйл, үнэмшлийн зэргийг тодорхойлсноор хамгийн зохистой бүтэц тогтолцоо нь 1970-1980 оных байна. Тэр үеийн бүтэц зохион байгуулалтын давуу талыг тусгасан,олон улсын нийтлэг жишиг, зах зээлийн шаардалагтай уялдуулан малын үржлийн ажил, үйлчилгээний бүтэц, удирдлага, зохион байгуулалтын шинэ загварыг боловсруулав.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 265
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :