Монгол Улсыг бүсчилсэн хөгжлийн өнөөгийн байдалд шижилгээ хийж улмаар эдийн засгийн нөөцийн агломераци үүсч буй шалтгааныг тодруулах, байршлын онолд суурилсан нөлөөллийн утгыг тооцож улмаар бөөгнөрөл үүсэх боломжтой бичил бүсийг тодорхойлох оролдлого хийсэн. Агломераци үүсгэж буй бичил бүсүүдийг Ньютоны таталцалын хуулийн тусламжтайгаар тооцож үр дүнг нь үндэслэн санал зөвлөмж өгсөн. Мөн бүс нутгийн өрсөлдөх чадварыг үнэлэх арга зүйг санал болгож түүгээрээ бүсүүдийн үнэлгээг хийж өнөөгийн дүр зургыг гаргаж, улмаар бүсийн бодлогод хэрхэн ашиглах боломжийг тайлбарласан. Бизнесийн орчны үнэлгээний аргуудыг судалсны үндсэн дээр өөрийн үнэлгээний аргыг санал болгосон .
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 3
Ишлэгдсэн тоо : 0