Үндэслэл: Уламжлалт анагаах ухаанд ясанд сайн гэж үздэг эмт бодисуудаас “ясны хэмийг тогтоон, яс залгах үйлдэлтэй хэмээдэг давсан, “ясны шим” гэж үздэг жонш, цус тогтоох, өвдөлт намдаах үйдэлтэй сагсай чонын өргөс, үрэвслийн эсрэг, антиоксидант үйлдэлтэй ар үр, мана зэрэг 5-н төрлийн ургамал, эрдсийн гаралтай эмийн түүхий эдүүдийг сонгон авч шинээр нийлмэл Жонш-5 гэсэн найрлага үүсгэсэн. Шинээр үүсгэсэн Жонш-5 найрлагын бүрэлдэхүүнд орж буй эмт бодисууд нь ясны бороололтын тодорхой дэс дараалал бүхий нийлмэл үйл явцад цогц байдлаар нөлөөлөх үндэслэлтэй байгаа юм.
Зорилго: Ясны бороололтод Жонш-5 найрлагын үзүүлэх үйлдлийг хархны дунд чөмөгт ясны далд хугарлын загварт тодорхойлох
Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Судалгааг 257±17 гр жинтэй эр хүйсийн 100 толгой хархыг ашиглан явуулсан. Бүх хархны баруун талын дунд чөмөгт ясанд Bonnarens & Einhorn-ны аргаар интрамедуяляр остеосинтез бүхий стандарт далд хугарлыг өөрийн орны нөхцөлд анх удаа үүсгэсэн. Хугарал үүсгэсэн даруйд дижитал рентген зураг авч Кришнерийн шөргийн орсон байдал, дунд чөмөгний диафизийн хэсэгт хугарал үүссэн эсэхийг шалгасан. Хугарал үүсгэсэн хархнуудыг санамсаргүй тохиолдлоор 3-н бүлэгт хуваан хяналтын бүлэгт ямар нэг эмийн бодис хэрэглэхгүй ердийн хоол, харьцуулах бүлэгт Кальцийн никомедийг (60 mg), туршилтын бүлэгт Жонш-5 найрлага (100mg)-г хугарал үүсгэсэн хагалгааны дараах өдрөөс эхлэн өгсөн. Хугарал үүсгэсэн хагалгаанаас хойш 2, 4, 6, 8 дахь долоо хоногуудад эгц болон хажуугийн байрлалын дижиталь рентген зурагт гарсан бороололтын өөрчлөлтийг Варден (2009) нарын үнэлгээний аргаар үнэлж, бороололтын гүүрний талбайг хэмжсэн.
Дээрхи хоногуудад хугарал үүссэн дунд чөмөгт ясыг авч бичил бүтцийн шинжилгээ хийж бороололтын бичил бүтцийн өөрчлөлтийг Hou (1991) нарын аргаар үнэлсэн. Хугарал үүсгэсэн хагалгаанаас хойш 0, 3, 7, 14, 28, 42, 56 дахь хоногуудад бүлэг тус бүрээс 4 хархыг сонгон, зүрхэнд нь хатгалт хийн цус авч, ийлдсэнд нь шүлтлэг фосфотазаг бэхэжмэл шингэн оношлуурын аргаар, TGF-β1, TNF-α-г ELISA шинжилгээний аргаар тус тус тодорхойлсон.
Үр дүн: Ясны бороололтын рентген шинжилгээний өөрчлөлтийг Warden (2009) нарын аргаар үнэлэхэд хугарал үүсгэсэн хагалгаанаас хойш 14, 28, 42 дахь хоногуудад Жонш-5 найрлага хэрэглэсэн бүлгийн бороололтын дундаж оноо нь хяналт (p=
0.01, p=
0.005, p=
0.003) болон кальцийн никомед хэрэглэсэн бүлгүүдийн дунджаас (p=
0.04, p=
0.029, p=
0.015) статистик ялгаа бүхий их байв. Дижиталь рентген зураг авч бороололтын талбайг харьцуулан судлахад хугарлаас хойш 14 хоногт Жонш-5 найрлага хэрэглэсэн бүлгийн бороололтын талбайн хэмжээ нь хяналтын бүлэг (p=
0.036) болон кальци никомед хэрэглэсэн бүлгээс (p=
0.016) статистик ялгаа бүхий их байв. Хугарлаас хойш 28 хоногт Жонш-5 найрлага хэрэглэсэн бүлгийн бороололтын талбайг хяналтын бүлэгтэй харьцуулахад статистик ялгаагүй (p=1.0), кальцийн никомед хэрэглэсэн бүлэгтэй харьцуулахад статистик ялгаа бүхий их (p=
0.04) байв.
Харин хугарлаас хойш 42 дахь хоногт Жонш-5 найрлага хэрэглэсэн бүлгийн бороололтын талбай хяналт (p=
0.0001) болон кальци никомед хэрэглэсэн бүлгээс (p=
0.0001) буурсан дүн гарав. Хугарлаас хойш 56 дахь хоногийн дижитал рентген шинжилгээнд бороололтын оноо бүлэг хооронд статистик ялгаагүй болсон байв. Ясны бороололтын бичил бүтцийн өөрчлөлтөнд Hou (1991) нарын аргаар үнэлгээ хийхэд дээрхи хугацаанд Жонш-5 найрлага хэрэглэсэн бүлгийн бороололтын зэрэг нь хяналт (p=
0.001, p=
0.028, p=
0.0025) болон кальцийн никомед хэрэглэсэн бүлгээс (p=
0.012, p=
0.012, p=
0.009) статистик ялгаа бүхий их гарч рентген шинжилгээний дүнг бататгаж байлаа.
Ийлдсэнд шүлтлэг фосфотаза тодорхойлсон судалгааны дүнгээр Жонш-5 найрлага хэрэглэсэн бүлгийн шүлтлэг фосфотаза хугарал үүсгэсэн хагалгаанаас хойш 3, 7, 14 дэхь хоногуудад хугарлын өмнөх үе болон хяналт, кальцийн никомед хэрэглэсэн бүлгүүдээс статистик ялгаа бүхий (p=
0.0001) их, хугарал үүсгэсэн хагалгаанаас хойш 28, 42 дахь хоногуудад бусад бүлгүүдээс статистик ялгаа бүхий багассан дүн гарав.
Ийлдсэнд TNF-α тодорхойлсон судалгаагаар хугарал үүсгэсэн хагалгаанаас хойш 3 хоногт кальцийн никомед хэрэглэсэн бүлгийн TNF-α – н агууламж хугарлын өмнөх үеэс статистик ялгаа (p=
0.005) бүхий их, хугарал үүсгэсэн хагалгаанаас хойш 7 хоногт хяналтын бүлгийн TNF-α – н агууламж хугарлын өмнөх үе болон Жонш-5 найрлага хэрэглэсэн бүлгээс статистик ялгаа (p=
0.005, p=
0.006) бүхий их болсон байв. Хугарал үүсгэсэн хагалгаанаас хойш 14 хоногоос 56 дахь хоног хүртэл Жонш-5 найрлага хэрэглэсэн бүлгийн TNF-α-н агууламж хяналтын бүлэг, кальцийн никомед хэрэглэсэн бүлэг ба хугарлын өмнөх үеэс ихэссэн дүн гарч байв.
Хугарал үүсгэсэн хархнуудын ийлдсэнд өсөлтийн хүчин зүйл хувиргагч (TGF-β1) тодорхойлоход хугарлаас хойш 3 хоногт Жонш-5 найрлага хэрэглэсэн бүлэгт хяналт болон кальци никомед хэрэглэсэн бүлгээс статистик ялгаа бүхий буурч, харин хугарлаас хойш 7, 14 хоногуудад Жонш-5 найрлага хэрэглэсэн бүлэгт TGF-β1 түвшин хяналт (p=
0.0001) болон кальци никомед хэрэглэсэн бүлгээс (p=
0.011) статистик ялгаа бүхий ихсэж байв. Хугарлаас хойш 28 дахь хоногоос 56 хоног хүртэлх хугацаанд Жонш-5 найрлага хэрэглэсэн бүлгийн TGF-β1 түвшин буурч байв.
Дүгнэлт: Жонш-5 найрлага нь ясны бороололтын үрэвслийн үйл явцыг түргэсгэн дарж, мөгөөрс хэлбэржилтийг идэвхжүүлж улмаар эрдэсжин мөгөөрсгүйжих явцыг сэдээж, яс хэлбэржин, шинэчлэгдэх үйл явцыг хурдасган цогц байдлаар бороололтыг түргэсгэх үйлдэл үзүүлж байгаа нь бүтцийн болон дохиоллын молекулуудыг тодорхойлсон туршилт судалгааны үр дүнгээр батлагдаж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0