Энэ судалгаанд XVII зууны Халх-Манжийн улс төрийн харилцааны үйл явцыг “засаг”-ийн асуудалд тулгуурлан тодруулахыг зорьсон юм. Үүнд, XVII зууны эхэн үеийн Төв Азийн улс төрийн байдал, Халхын гадаад, дотоод байдал, Халх-Манжийн харилцааны үйл явц, Халхын гурван хаан, “засгийн ноёд” болон Манж Чин улсаас Халхын талаар явуулсан бодлого, үйл ажиллагааны талаар судалсан болно. Халх Манжид дагаар орохоос өмнөх буюу 1635-1691 оны хоорондох Халхын “засгийн ноёд” болон Манжийн харилцаа, Манж Чин улсаас Халхын язгууртан ноёдод “засаг” олгосон үйл явц хэрхэн явагдсан, “засаг”-ийн асуудлаас үүдэлтэй улс төрийн харилцааны хувирал, өөрчлөлтийг БНМАУ-ын Түүхийн Нэгдүгээр Архиваас сүүлийн жилүүдэд нийтлүүлсэн данс бичгийг ашиглан тодруулсанд уг судалгаа оршино.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 2
Ишлэгдсэн тоо : 0