Монгол орны хөрс, уур амьсгалын нөхцөлд зохицон ургаж арвин ургац өгч чадахуйц шар буурцгийн сортыг шалгаруулах мөн шар буурцгийг бордох оновчтой тунг тогтооход судалгааны ажлын зорилго оршино.
Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг тавьж судалгааны ажлыг гүйцэтгэв. Үүнд:
- Газар тариалангийн төв бүсийн хуурайдуу, сэрүүвтэр, Дорнод тал хээрийн хуурай, дулаан дэд бүсүүдэд тохирох, тогтвортой арвин ургац өгөх шар буурцгийн сортуудыг олж илрүүлэх
- Шар буурцгийн ургац, чанарыг хамгийн их нэмэгдүүлж чадах эрдэс бордооны зохистой тунг тогтоох
Шар буурцгийн ургацад хөрс, бордооноос ашиглагдах тэжээлийн бодисын хэмжээг тогтоох Газар тариалангийн төв бүсэд шар буурцгийн нэн эрт болцтой СибНИИК -315 сортыг тариалах боломжтой нь тогтоогдов. Дорнод тал хээрийн бүсэд шар буурцгийн эрт болцтой Нэй доу -4 сортыг тариалж Газар тариалангийн төв бүсэд шар буурцгийн нэн эрт болцтой сортыг эрдэс бордооны N40P40K40 кг/га тунгаар бордох нь илүү үр дүнтэй байв.
1. Газар тариалангийн төв бүсэд ОХУ-ын СибНИИК-315 сорт 111 хоногт боловсорч
29.4 ц/га, Дорнод талын бүсэд БНХАУ-ын Нэй доу-4 сорт 97 хоногт боловсорч
17.1 ц/га ургац өгч бусад сортоос шалгарав. Эдгээр сорт нь 2014 онд Таримал ургамлын сорт сорилтын улсын комиссоор ирээдүйтэй сортоор батлагдав.
2. СибНИИК-315 сортын үрийн уургийн агууламж нь
38.12% буюу бусад сортуудаас
3.7-
4.2% илүү, тосны агуулалт
13.4% байв.
3. Шар буурцгийг N40P40K40 кг/га тунгаар бордсон хувилбар хяналтаас (бордоогүй)
11.0 ц/га, бууц ба эрдэс бордооны бусад хувилбараас
4.8-
7.3 ц/га ургацаар илүү байна.
4. N40P40K40 тунгаар бордсон талбайгаас хураасан шар буурцгийн үрийн уургийн агууламж хамгийн өндөр
38.5 % байгаа нь хяналтаас
2.9%, бордоотой бусад хувилбараас
0.95-
5.82%-иар давуу байна.
5. Шар буурцгийн шим тэжээлийн бодисын ашиглалт бордоогүй хувилбарт (хяналт) хөрснөөс азот 52%, фосфор 36%, кали 12%, бүрэн эрдэс бордооны N40P40K40 тунгаар бордсон хувилбарт бордооноос азот 36%, фосфор 30%, кали 69% тус тус ашигласан байна.
Мөн хүн амын хүнсний хэрэгцээнд СибНИИК-315, Нэй доу-4 сортууд нь Монгол улсын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгээр генийн өөрчлөлтгүй нь нотлогдсон тул хүнс, үйлдвэрлэлийн салбарт ашиглах бүрэн боломжтой юм.