Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Урсгал усны кинетик энергиэр ажиллах ус өргөх төхөөрөмж зохион бүтээж туршсан дүн



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 2765
Хамгаалсан он : 2010
Түлхүүр үг : СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ, УРСГАЛЫН ХУРД, УСАЛГААТАЙ ТАРИАЛАН, ХҮРД

Аннотаци

Дэлхийн хэмжээгээр сэргээдэх эрчим хүчийг хэрэглэх бодлого дэвшүүлж байгаа өнөө үед эрчим хүчний эх үүсвэрийг голдуу гадаадаас валютаар оруулж байгаа нөхцөлд дотоод нөөц бололцоогоо ашиглаж сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх бодлого барих нь зүй ёсны хэрэг юм. Урсгал усны энергийг ашилгах нь манай орны хувьд боломжтой арга гэдгийг эрдэмтэд мэргэжилтнүүд баталсан. Бүтээлийн эхний хэсэгт урсгал усны энерги үүсгэх физик шинж чанар, уг чанарыг кинетик энерги болгон хувиргах ба энэхүү энергийг механик ажил болгон хувиргах талаар онолын судалгаа хийсэн. Цаашид энэхүү онолын судалгааг хэрэгжүүлэх зорилгоор ижил төстэй төхөөрөмжийн судалгааг хийсэн болно.
Онолын үндэслэлүүдийг ашиглаж чөлөөт урсгалтай усны кинетик энергийг механик ажил болгон хувиргах төхөөрөмжийг зохион бүтээж зохих судалгаа явуулсан. Судалгаагаар хамгийн түрүүнд төхөөрөмжийн хүрд тасралтгүй эргэх далбааны тоог тодорхойлсон. Хүрдний диаметр, далбааны талбай, далбаа хоорондох өнцгийн ашигтай хэмжээ, өнцгөөс хамаарч урсгалд усанд нэгэн зэрэг дүрэгдэх далбааны талбай, хүрдний эргэлтийн тооны хамгийн бага хэмжээг тодорхойлох аргачлалыг боловсруулсан.
Энэхүү аргачлалуудыг ашиглан гурван төрлийн төхөөрөмж зохион бүтээж туршсны үр дүнд 1.8 м-ийн радиустай 9000 см2 талбай бүхий 12 далбаатай хоногт 50 тонн усыг 1.5 м өндөр эргэн дээгүүр гаргаж талбай услах төхөөрөмжийг зохион бүтээж хэрэглэгчдэд хүлээлгэн өглөө. Үүний үр дүнд 2 га газрын чацарганы талбайг нэг удаа услахад зарцуулж байсан 12 литр бензинийг хэмнэх боломж гарлаа.
Төхөөрөмжийг турших үед хүрдний эргэлтийг хязгаарлах шаардлага гарсан. Учир нь эргэлт нь ихэссэн үед тосгуурт ус хийхэд цацагдаж алдагдаж төхөөрөмж доргиж тогтворжилтоо алдах үзэгдэл гарсан тул хүрдний эргэх давтамжийг ачааллаар тохируулах аргачлал боловсруулсан.
Үүнээс гадна урсгал усны түвшин байнга өөрчлөгдөж байдаг тул хүрдний далбааны усанд дүрэгдэх хэмжээг тохируулах хүрдний голыг усны түвшнөөс хамааруулан дээшээ, доошоо хөдөлгөх өргөх механизм зохион бүтээсэн. Мөн туршилтанд ашиглах зөөврийн хэлбэртэй зохион бүтээсэн төхөөрөмжийн тулгуурын өндөр намыг хялбар өөрчлөх боломжтой хийсэн.
Бидний зохион бүтээсэн төхөөрөмжийг усны гольдролд ямар ч өөрчлөлт оруулахгүйгээр их бага ямар ч урсгал усанд тавьж ажиллуулах боломжтой. Экологийн сөрөг нөлөө байхгүй. Нэмэгдэл төхөөрөмж шаардлагагүй. Задалж угсрахад хялбархан. Манай орны техник хангамжийн нөхцөлд үйлдвэрлэх боломжтой. Харьцангуй бага үнэтэй. Суурин хийсэн тохиолдолд бага зэрэг урсгал зардалтай үйлчилгээ хийж 10 гаруй жил ажиллуулах боломжтой.
Төхөөрөмжийн эргэлдэх зарчмаас бусад ажиллах зарчим, эд ангийн хийц, усыг нэгэн зэрэг хутгаж өргөх, шахах зэрэг хосолсон ажиллагаа нь шинэ санаачлага учраас шинэ бүтээлийн патент авсан ба ийм загварын төхөөрөмж өмнө нь хийгдэж байгаагүй бөгөөд зохиосон төхөөрөмжөө талбай услах төхөөрөмжийн “Монгол загвар” гэж нэрлэж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 273
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :