Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Цогт-Овоогийн үржлийн ямааны аж ахуй-биологийн үндсэн шинж чанар



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 2747
Хамгаалсан он : 2012
Түлхүүр үг : ноолуурын гарц, ноолуурын голч, амьдын жин, үсний уутанцрын тоо, харьцаа, шүтэлцээ, хамаарал, нэгж талбай

Аннотаци

Судалгааны туршилтын ажлыг Говийн хээрийн бүсэд орших Цогт-Овоо сумын Найз багийн малчин С.Бямбаа, Б.Ганхүү, Д.Сүрмаажав, Б.Галхүү, П.Аюуш болон Бортээг, Замын шанд багийн малчдын суурийн ердийн бэлчээрт маллаж буй нутгийн монгол ямаанд 2007 оны 3-р сараас 2011 оны 5-р сарыг дуустал хугацаанд хийж гүйцэтгэв.
Судалгааны ажлын хүрээнд тус сумын Найз, Бортээг, Замын шанд багийн нийт 30 суурийн 3466 ямаанд үзлэг хийж, 100 эм ямаа, 50 охин борлонгийн биеийн хэмжээ авч, 458 ямааны хавар, намрын амьдын жин, 253ямааны ноолуурын гарц тодорхойлж, ноолуурын нийт 253 дээжинд 1265 нэгж задлан шинжилгээ хийв.
Судалгааны ажлын үр дүнд дараах дүгнэлтийг хийв.
1. Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын ямаан сүрэгт 2007-2011 онд явуулсан эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн ажлын үр дүнд аж ахуй-биологийн үндсэн шинж чанараар тохиромжтой хэвшлийн шаардлага хангасан 1900 гаруй ямаа бүхий үржлийн сүргийг бүрдүүлэв.
Цогт-Овоогийн үржлийн ямаа нь ихэвчлэн наран эвэртэй, бие томтой, өсөлт сайтай, нуруу, хондлой дагасан сахлаг хялгастай, тэсвэр сайтай, нийт сүргийн 90 гаруй хувь нь улаан, улаан хүрэн, улаан шаргал зүстэй монгол үүлдэр, омгийн ямааны стандартын дундажтай харьцуулахад: хаврын амьдын жингээр
27.7%, намрын амьдын жингээр
22.3% илүү буюу зун, намрын улиралд тарга хүч сайн авч, өвөл, хаварт жингээ бага алдаж онд ордог, ноолуурын гарцаар
0.5-1.8 дахин их, ноолуурын голч, жинхэнэ уртын үзүүлэлтээр чанарын шаардлага бүрэн хангаж буй кашмир хэвшлийн нарийн ноолууртай сүрэг юм.

2. Цогт-Овоогийн үржлийн бүдүүн ухнын амьдын жин хавар
54.8, борлон ухна
25.6 кг, эм ямаа
37.2 кг, охин борлон
20.9 кг, намар дунджаар бүдүүн ухна
64.5, шүдлэн ухна
36.3 кг, эм ямаа
45.45 кг, охин шүдлэн
34.3 кг, зарим шилмэл ямаа жин ихтэй тухайлбал, бүдүүн ухна 77кг, бүдүүн эм ямаа 68 кг, шүдлэн ухна, охин шүдлэн 41 кг хүрнэ. Үржлийн бүдүүн ухнын ноолуурын гарц 547 г, борлон ухных 410 г, эм ямааных 448 г, охин борлонгийнх 360 г, ноолуурын голч сүргийн дунджаар
15.1 мкм (
14.9-
16.1), урт
5.0-
6.2 смбөгөөд жигдлэг чанар сайтай.

3. Монгол ямааг “өөр дотор нь” цэврээр үржүүлэхэд түүний тэсвэрт чанар болон ноолуурын гойд нарийн, уян зөөлөн шинж чанарбаттай хадгалагддаг болохыг бидний судалгааны дүн харуулж байна.

4. Эр ямааны ноолуурын гарц эм ямааныхаас 52 г буюу
29.28%, урт нь
0.5см (
8.33%), голч нь
0.45мкм (
3.0%) илүү, эдгээр үзүүлэлт бодит ялгаатай (P>
0.999) байна.

5. Үржлийнямааны үсний уутанцрын тоо, харьцаа малын нас, хүйснээс хамаарч бодит ялгаатай төдийгүй зарим онцлог ажиглагдав. Тухайлбал, үржлийн охин шүдлэнгийн арьсны 1 мм2 талбайд дунджаар
39.9±
0.2, уутанцар,
3.5 настай эм ямаанд
38.3±
0.34,
5.5 настайд
37.9±
0.46, эр шүдлэнгийн арьсны нэгж талбайд
38.3±
0.07,
3.5 настайд
36.4±
0.43,
5.5 настайд
35.6±
0.64 уутанцар байна.Нэгж талбай дахь уутанцрын тоо 1.5 ба
5.5 насны хооронд бодит ялгаатай (P>
0.99), харин
3.5 ба
5.5 нас хооронд бодит ялгаагүй (P<
0.95). Эр ямааны нэгж талбай дахь үсний уутанцрын тоо аль ч насанд эм ямааныхаас цөөн бөгөөд энэ үзүүлэлт бодит ялгаатай (P>
0.999), хоёрдогч, анхдагч уутанцрын харьцаа 1.5 настай ямаанд
3.5 ба
5.5 настай ямааныхаас илүү бөгөөд энэ нь бүртгэл зүйн хувьд бодит ялгаатай (P>
0.999), харин хүйс хооронд бодит ялгаагүй (P>
0.95) байна.

6. Цогт-Овоогийн ямааны үсний уутанцрын параметр, ноолуурын чанарын үзүүлэлт хооронд тодорхой шүтэлцээ, хамааралтай, тухайлбал:
• Нутгийн ямааны арьсны нэгж талбай дахь уутанцрын тоо нь ноолуурын гарцтай эерэг шүтэлцээтэй (
0.303), ноолуурын урттай сөрөг (-
0.588), ноолуурын голчтой сөрөг (-
0.388) шүтэлцээтэй,
• Арьсны нэгж талбай дахь хоёрдогч анхдагч уутанцрын харьцаа нь ноолуурын гарцтай эерэг (
0.493), урттай сөрөг (-
0.676), голчтой сөрөг (-
0.238) шүтэлцээтэй,
• Бүлэг дэх уутанцрын тоо ноолуурын гарцтай эерэг (
0.375), ноолуурын урттай сөрөг (-
0.247), ноолуурын голчтой сөрөг (-
0.576) шүтэлцээтэй,
• Бүлгийн хэмжээ нь ноолуурын гарцтай эерэг (
0.674), урттай эерэг (
0.160), голчтой мөн эерэг (
0.411) шүтэлцээтэй байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 340
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :