Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Дэлхийн хотууд ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлсэн нь. (Улаанбаатар хотын жишээн дээр



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3784
Хамгаалсан он : 2018
Түлхүүр үг : хотын ногоон хөгжил, эрчим хүч, ус, тээвэр, хог, байгаль орчин

Аннотаци

Даяаршлын өнөө үед хүн төрөлхтний оршин тогтнох үндсэн нөхцөл болсон цаг агаар, байгаль дэлхий, хүрээлэн буй орчин ихээхэн өөрчлөгдөж дэлхийн хүн амын өсөлт, түүний төвлөрөл, хотжилт нь ихээхэн сөрөг үр дагаврыг бий болгож байгаа тул хязгаармагдмал нөөц баялагаа хамгаалах, зөв зохистой ашиглах явдал бүх нийтийг хамарсан глобал асуудал болоод байна.
2006 онд НҮБ-ын Эдийн засаг ба нийгмийн асуудал хариуцсан албанаас гаргасан “Дэлхийн хотжилтын төлөв байдал” (World Urbanization Prospects) илтгэлд “Хүн амын төвлөрөл хотжилтын өсөлт нь 2030 онд нийт хүн амын 60 хувь буюу 4 тэрбум 900 сая болно” гэж (World Urbanization Prospects, 2006) тооцоолсон байна. Норвөгийн эрдэмтэн Жоргөн Рандөрс “Даян дэлхийн тухай ирэх дөчин жилийн таамаглал” (A global forecast for the next forty years) бүтээлдээ “2050 онд дэлхийн хүн амын 80 хувь нь хотод амьдрах бөгөөд хотжилтын өсөлт нь хүрээлэн буй орчны доройтлыг ихэсгэж, суурьшил болон хог хаягдлаас үүдэлтэй агаар, хөрс, усны бохирдлыг ихээхэн нэмэгдүүлнэ” гэж үзсэн байдаг (Randers, 2012). Өнөөдөр хүн амын хэт их төвлөрөл, ядуурал, газар хөдлөлт, үер усны гамшиг, ган гачиг, хар ба шороон шуурга, агаар, хөрсний бохирдол, усны гачигдал, биологийн төрөл зүйлийн хорогдол, далайн усны түвшин нэмэгдэл, эх газрын болон далайн цөлжилт, ой хээрийн түймэр гэх мэт байгалийн сорилтууд хүн төрөлхтний өмнө тулгарч байна.
Эдгээр шалтгаанууд нь экологийн аюулгүй, байгальд ээлтэй хөгжлийг бий болгоход дэлхийн хотуудын хөгжлийн чиг хандлага болж байна. Үүнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд шинжлэх ухааны олон салбар ухаанд тухайлбал, олон улс судлал, олон улсын харилцаанд ногоон онол, түүн дээр суурилсан үзэл баримтлалуудыг тусгайлан судлах явдал эрчимтэй хийгдэх болсон билээ.
Өнөөдөр дэлхийн улс орнуудын хотын ногоон хөгжлийн бодлого, хэрэгжилт, чиг хандлагыг олон улс судлалын хүрээнд судлах нь чухал ач холбогдолтой болсон билээ. Ийм үед Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын ногоон хөгжлийн бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулан хэрэгжүүлэх, олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагаанд эзлэх байр сууриа бэхжүүлэх асуудалд судалгаа шинжилгээний ул суурьтай, шинжлэх ухаанчаар хандах явдал зүй ёсоор тулгарч байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 303
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :